Долоон настай хүү сум алдаж ээжийнхээ аминд хүрчээ
Эцэг эхийн хариуцлагагүй байдлаас болж бага насны хүүхэд буугаар оролдож байгаад сум алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.
 
Тодруулбал, Говь-Алтай аймгийн Бигэр сумын 2 дугаар баг Зуслангийн гол гэх газарт 7 настай хүү Тоз-8 маркийн буугаар оролдож байгаад сум алдаж 39 настай ээж болон 5 настай охин дүүгээ бууджээ. Ээж нь амиа алдсан бол дүү нь эмнэлэгт ухаангүй байгаа аж. 
 
Баярын наадам, амралт зугаалгын өдрүүдэд цахилгааны ил утас, гал, усанд өртөх, жорлонгийн нүх рүү унах, амь насанд аюултай зүйлээр тоглох гэх мэт болзошгүй эрсдлээс сэргийлж бага насны  хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN  2019-07-10 12:26:14
    ETCEG EHIINH N 100 HUVI BURUU.NYLH AMITANIIG GALT ZEVSEGEER TOGLUULDAG. MALNUUD.
  • Эрдэнэ 2019-07-10 04:52:07
    Юу ч гэхэв дээ, хариуцлагагүй гэхэд дэндүү юм аа. Тэр эцгийг нь хариуцлагад татах хэрэгтэй.
  • sdfsdf 2019-07-10 03:49:48
    Ecgiin eruugiin hariuclagt tat. delhiin buh orond tiim huuli uilchilj baigaa. buugaa huuhed avah bolomjgui gazar sumgui bailgah uuregtei. sanamsarguigeer hunii ...
  • Баадай 2019-07-10 03:26:52
    Харамсалтай хэрэг болжээ. Гарчиг нь юун сүртэй юм бэ?, санаатай хүн буудсан юм шиг ойлгогдохоор