Хомын талыг байгалийн цогцолборт газар болголоо
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар зарим газар нутгийг тусгай хамгаалалтанд авах шийдвэрийг гаргасан билээ.

Түүний дотор Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талыг байгалийн цогцолборт газар болгожээ.

Тус газарт дэлхийд нэн ховордсон тахийг нутагшуулаад удаж буй. Тодруулбал, ”Хомын талын тахь” төрийн бус байгууллагын өсгөн үржүүлж буй тахь 68 бодгаль болжээ.

Дөрвөлжин сумын Хомын талд “Тахь адуу сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөр”-ийн хүрээнд өсөж үржиж байгаа тахийн сүрэг эх нутагтаа хэдийнэ дасаж идээшжээ.
 
Хомын талын тахь төрийн бус байгууллагын ажилтнууд ажиглалт судалгааг жилийн дөрвөн улиралд хийж байгаа бөгөөд тахь байгаль цаг агаарын нөхцөл байдал, чононд бариулах ганц хоёр тохиолдлыг эс тооцвол эсэн мэнд өсөж үржиж байгаа аж.
 
Анх 2004 оноос эхлэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Сээрийн нуруунд Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс тахь тээвэрлэн авчирч нутагшуулж байна.

Харин Дөрвөлжин сумын Хомын талын орон нутгийн хамгаалалттай газарт Францын Тахь хамгаалах холбооны Монгол дахь хөтөлбөрийн газар 1998 оноос эхлэн тахь адуу сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.