“Дэд бүтэц” төсөл шугам сүлжээний ажлын сонгон шалгаруулалт зарлалаа
“Шинэ бүтээн байгуулалт”  дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод баригдах орон сууцны хотхон,  хорооллын инженерийн шугам сүлжээний ажлуудын тухай Засгийн газрын 2014 оны 263 дугаар тогтоолоор  “Дэд бүтэц” төслийн 2014 онд хийх 11 ажлаас 3 багц ажил хасагдаж 4  багц ажил нэмэгджээ. Эдгээр ажлуудыг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалтыг өнөөдөр зарласан байна.

Төслийн нэгжээс сонгон шалгаруулалтанд оролцох компаниудадинженерийн дэд бүтцийн хангамжийн бүтээн байгуулалтын ажлын шаардлагад тохирсон тусгай зөвшөөрөл бүхий техникийн болон санхүүгийн чадавхитай, тухайн салбарт ажилласан туршлагатай аж ахуйн нэгжүүд байх шаарлагыг тавьж байгаа аж. Уг сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлт бүхий аж ахуйн нэгжүүд дангаар болон түншлэл хэлбэрээр орж болох юм байна. “Дэд бүтэц” төслийн нэгж нь эдгээр 4 багц ажлын үнийн санал, холбогдох материалыг  есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл Макс Товерт байрлах өөрийн байранд хүлээн авч байгаа юм.

Эдгээр ажлууд нь "Буянт Ухаа" орон сууцны хорооллын 20000 м3 бохир ус цэвэрлэх байгууламжийн  гадна цахилгаан,  дулаан хангамжийн шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил, "Ирээдүй" цогцолбор хорооллын 2-р  ээлжийн бохир усны гол шугам, цахилгаан шугам сүлжээ, барилга угсралтын ажлууд багтаж байна.

Шугам сүлжээний ажлуудын төсөв төртөг 3 тэрбум 736  сая болж байгаа бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан Чингис бондын санхүүжилтээр хийгдэж 2015 онд ашиглалтад оруулах юм.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.