Аадар бороо орно
Малчид, иргэд, наадамчидын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар,12-14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хагаст аагим халуун байх тул наршилт, үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.  

2019 оны 07 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлхNцаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 градус, говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 28-30 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус дулаан, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.
Эх сурвалж: ЦУОШГ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.