Төмөрбаатарын Галбадрахын бор түрүүллээ
Хүй долоон худагт хурдан Их насны морьд бариандаа орлоо. Энэ жилийн наадамд 271 морьд тоосоо өргөснөөс Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын бор түрүүллээ. 

Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар, гуравт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Х.Бадамсүрэнгийн хээр, дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн алдарт уяач Нямын Баттөмөрийн хар, айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд хурдаллаа. 

П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!! 2019-07-12 03:45:59
    Айргийн 5-ын морьд барианд орсны дараа тусгай хашаанд ороод байхад нь сурвалжлагч зөвхөн эзнийг нь төдийгүй морьдыг ойроос харуулж байвал сайн байна!!!
    66.181.161.87
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-07-11 15:05:13
    Bayr hurgie
    202.126.88.162
    Мэдэгдсэн Хариулах