Өнөөдрийн баяр наадмын хөтөлбөртэй танилц
Үндэсний их баяр наадмын 7-р сарын 12-ны өдөр буюу өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.
  • 07.00-10.30 Соёолон насны морьдын уралдаан Хүй долоон худагт
  • 07.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг Сурын талбайд
  • 08.00-11.00 Шагайн харвааны хагас шигшээ тоглолт Шагайн асарт
  • 09.00-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 10.00-11.00 Өсвөрийн бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 09.00-17.00 “Хөхүүрийн айраг” наадам Хүй долоон худагт
  • 10.30-12.30 Дааганы уралдаан Хүй долоон худагт
  • 11.20-12.40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 11.20-12.40 Өсвөрийн бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 11.00-14.00 Шагайн харвааны үзүүр, түрүүний тоглолт Шагайн асарт
  • 12.00-14.00 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг Сурын талбайд
  • 14.00-15.30 Шагайн харвааны шөвгийн 8-д үлдсэн баг, харваачдад шагнал гардуулах Шагайн асарт
  • 14.00-14.30 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 16 харваачийн шигшээ харваа Сурын талбайд
  • 14.30-15.10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 15.10-15.30 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн Төв цэнгэлдэх хүрээлэнд харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
  • 15.30-16.20 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 15.20-16.00 Өсвөрийн бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 16.00-16.40 Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 16.20-16.40 Өсвөрийн бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 16.40-17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 17.30-17.40 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 17.40-18.40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 18.30-19.00 Өсвөрийн бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 19.00-19.20 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 19.20-19.50 Хүчит бөхийн барилдааны есийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 19.50-20.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 20.00 Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана. Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 20.10 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 21.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Жанжин Д.Сүхбаатарын талбайд

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.