Төв цэнгэлдэх, Хүй долоон худагт агаар цэвэршүүлэгч машин ажиллаж байна
Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт агаар чийгшүүлж авто зам угаадаг машин ажиллаж байна.

Тодруулбал, уг машин нь найман тонны усны багтаамжтай, агаарт усан тоосонцор үүсгэж чийгшүүлэх, даралттай усаар замын хашлага шүршиж угаах, хойд хэсэгтээ авто замыг чийгшүүлэх зэрэг олон үйлдэлтэй аж.

Мөн нийслэл хот агаар, орчны бохирдол, тоосжилт, хуурайшилт ихтэй байдаг үед зам талбайг усалж, орчин тойрны агаарыг чийгшүүлэх үйлчилгээтэй зориулалтын энэхүү автомашиныг Нийслэлийн удирдлагууд таван ширхэгийг авахаар төлөвлөсөн байгаа юм.

Эдгээр төхөөрөмжүүд нь замын хөдөлгөөнд оролцонгоо замаа цэвэрлэдэг, ойр орчмын агаараа чийгшүүлдэгээрээ давуу талтай бөгөөд Хот тохижилтын газар хариуцан ажиллаж байна.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сэтгүүлчээ, мэдлэгээ жоохон дээшлүүлээ. 2019-07-12 06:56:14
    Агаар цэвэршүүлэгч биш, агаар чийгшүүлэгч.