Гурвын даваа эхэллээ
 
Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд 09.00 цагаас эхэллээ.

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит барилдааны гурвын даваанд дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, Н.Батсуурь, С.Мөнхбат, Улсын арслан П.Бүрэнтөгс, Д.Ганхуяг, Э.Оюунболд нарын тэргүүтэй 128 бөх үлдээд байна.

Хоёрын даваанд О.Балжинням аваргыг унагаасан Завхан аймгийн харьяат залуу бөх О.Хангалыг Улсын аварга Н.Батсуурь амлан авчээ.

Гурвын даваанд аварга, арслан цолтнуудын ам авсан байдлыг танилцуулья.

Дархан аварга Г.Өсөхбаяр – аймгийн арслан Г.Отгонбаатар
Улсын аварга Ч.Санжаадамба -аймгийн арслан Д.Болдбаатар
Улсын аварга Г.Эрхэмбаяр – аймгийн арслан Д.Батбаяр
Улсын аварга Н.Батсуурь–  залуу бөх О.Хангал
Улсын аварга С.Мөнхбат– аймгийн хурц арслан Г.Баяржавхлан
Улсын арслан П.Бүрэнтөгс – аймгийн арслан Г.Төрмөнх
Улсын арслан Д.Ганхуяг – аймгийн арслан А.Давааням
Улсын арслан Х.Мөнхбаатар – аймгийн арслан О.Цэцэнцэнгэл
Улсын арслан Э.Оюунболд – аймгийн харцага М.Жамсрандорж зэрэг бөхчүүдийг амлаж авчээ.

О.Гэрэл
Оллоо.mn
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.