Д.Очирсүрэнгийн зээрд соёолон түрүүлж, С.Баярсайханы халиун аман хүзүүдлээ
Монгол түмний хийморийн бэлгэдэл болсон соёолон морьдын уралдаан Хүй мандлын дэнжид явагдаж өндөрлөв. Энэ жил 240 гаруй соёолон бүртгүүлснээс 40 гаруй нь хасагджээ.

Соёолонгийн тоосонд булагдаж хийморио сэргээх гэсэн хүсэл сонирхолтой наадамчид Хүй мандлын дэнжийг дүүргэсэн харагдана.

Энэ жилийн төрийн их баяр наадмын соёолонгийн түрүүг Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Д.Очирсүрэнгийн сартай зээрд хүртэж, торгон жолоогоо өргүүллээ. 

Харин аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач С.Баярсайханы халиун хурдалсан бол айргийн гуравт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Ч.Махбалын зээрд, айргийн дөрөвт Булган аймгийн Сайхн сумын харьяат, Дээд шүүхийн шүүгч С.Нямжавын сартай хээр хурдалсан бол тавд Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдин-Ядамын цоохор соёолон хурдалж, уясан эзэн, унасан хүүхдээ, наадамчин олноо баярлуулав.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.