“Буянт-ухаа 1” хорооллын 713 иргэн байрны гэрчилгээгээ авчээ
“Буянт-ухаа 1” хорооллын 1764 айлын орон сууцанд захиалга өгсөн иргэдээс өнөөдрийн байдлаар материалаа бүрэн бүрдүүлсэн 713 иргэний орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан тодорхойлолтыг Төрийн орон сууцны корпорациас  Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хүргүүлээд байна.

Үүнээс 547 иргэний гэрчилгээ гарсныг Төрийн орон сууцны корпораци  хүлээн авч, бүртгэн иргэд болон арилжааны банкинд хүлээлгэн өгсөн бөгөөд үлдсэн 166 иргэний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгэгдэхээр судлагдаж байгаа юм.

Төрийн орон сууцны корпораци нь иргэдийн материалыг хүлээн авч, бүрдүүлэлтийг шалган, гэрчилгээ гаргуулах тухай албан бичгээр баталгаажуулан ажлын 3 хоногт багтаан ХУД-ийн  эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хүргүүлж,  улмаар Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэс иргэдийн материалыг хуульд заасан хугацаа буюу ажлын 14 хоногт багтаан гэрчилгээг гаргаж байгаа ажээ.

Төрийн орон сууцны корпорациас тус хорооллын  орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахаар  иргэдэд чирэгдэлгүй үйлчилж, өдөрт 70-80 иргэдийн материалыг хүлээн авч журмын дагуу шийдвэрлэж байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.