Даага:Р.Дуламсүрэнгийн халиун даага түрүү магнай хүртлээ
Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан дааганы уралдаанаар хаалтаа хийлээ.

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын  хурдан дааганы уралдаанд газар газраас шигшигдэж ирсэн 200 гаруй даага уралдснаас энэ жилийн дааганы уралдаанд Архангай аймгийн уяач Р.Дуламсүрэнгийн халиун даага түрүү магнай хүртэж түмэн олноо баярлуулав.

Энэ жил 284 даага бүртгүүлснээс 54 даага  сэрвээний өндөр, үүлдрээсээ болж хасагджээ.

Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Г.Чинзоригийн хээр даага, айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат С.Батмөнхийн халтар, дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шаргал, айргийн тавд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Д.Амарсанаагийн хүрэн даага хурдлав.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ? 2019-07-12 06:10:46
    Халиун дааганы эзэнд нь 2-рт орсон гэсэн пайз өгсөн байна лээ шдээ?!? Дараа нь залруулсан юм байх даа?
    66.181.161.87
    Мэдэгдсэн Хариулах