Тавын даваанд начин болох магадлалтай аймаг, цэргийн цолтнууд
Дөрвийн даваа дуусч, одоо начин төрдөг тавын даваа эхлэхэд бэлэн болжээ. Аварга арслангууд ам авсан байдлыг харахад энэ жил улсын начин цолтой бөхчүүд төрөх нь тодорхой болов.

Улсын начны даваа буюу тавын даваанд 12 аймаг, цэргийн цолтнууд үлдсэн байна. 

Цэргийн заан О.Батжаргал Дархан аварга Г.Өсөхбаяраар, аймгийн арслан Ц.Сандагдорж Улсын арслан Р.Пүрэвдагваар дөрөв давж, начны даваанд үлдэж, наадамчин олноо баясгаад байна.

Ингээд тавын даваанд үлдээд байгаа аймаг, цэргийн цолтнуудыг танилцуулья.

Цэргийн заан О.Батжаргал, аймгийн арслан Ц.Сандагдорж, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ, аймгийн арслан Б.Цэдэнсодном, аймгийн арслан Н.Мустафа, аймгийн арслан П.Мөнхбат, аймгийн арслан Н.Баярбаатар,  аймгийн арслан Б.Бат-Амгалан, аймгийн арслан Д.Бадамгарав, аймгийн арслан А.Давааням
аймгийн арслан Б.Тайван, аймгийн хурц арслан Б.Орхонбаяр нар үлджээ.

Цэргийн арслан Цэдэнсодномыг найраагүйгээр начин болно гэж үзэгчид уухайлан дэмжиж харж байна.

Мөн Сэлэнгэ аймгаас ч аймгийн хурц арслан Б.Орхонбаярыг начин болохыг үгүйсгэхгүй юм. Учир нь Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн гарын дор бэлтгэл сургуулилалт хийсэн буюу багшийнхаа эрдмийг эзэмшиж яваа залуу бөх юм.


О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.