Б.Орхонбаяр тэргүүтэй таван бөх начны болзол хангалаа
Начин төрүүлдэг тавын даваанд таван шинэ цолны болзол хангалаа. Тодруулбал, Өвөрхангай аймгийн арслан Б.Цэдэнсодном Улсын харцага Х.Гантулгаар, аймгийн арслан Н.Баярбаатар Улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давж Улсын начин цолны болзол хангав.

Тавын даваанд Сэлэнгэ аймгийн  арслан Б.Орхонбаяр, аймгийн арслан Ц.Сандагдорж нар тунаж үлдсэн. Энэ барилдаан наадамчин олны хүсэл хүлээсэн барилдааны нэг болсон бөгөөд анх удаа улсын наадамд барилдаж буй Б.Орхонбаяр давж, Улсын начин цолны болзол хангалаа.

Мөн Увс аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ Улсын заан Н.Жаргалбаяраар тав давж начин болсон бол Хөвсгөл аймгийн арслан А.Давааням Улсын харцага М.Бадарчаар тав давж начин цолны болзол хангалаа. Одоо эдгээр бөхчүүд дээшээ буюу харцага цолны барилдаанд хүч үзэн барилдана.

Дашрамд дурдахад Б.Орхонбаяр улсад анх удаа барилдаж ийнхүү начин цолтон болж байгаа юм. Түүний багш нь Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй бөгөөд шавийгаа улсын цолд хүрнэ гэдэгт итгэж байсан гэнэ шүү. 

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.