Хан хэнтийгээс гурав дахь аварга төрлөө
Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглосноос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболд анх удаа ес даван түрүүлж Улсын аварга цол хүртлээ.

Ийнхүү Хан хэнтийчүүдээс гурав дахь аварга төрж нутаг усныхнаа болон наадамчин олноо баясгалаа.

Түүнд аварга цол олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.

Харин Улсын аварга Н.Батсуурь үзүүрлэж, төрийн  их баяр наадамдаа хоёр түрүү нэг үзүүртэй болж байна.

Ийнхүү 9 даван түрүүлсэн Э.Оюунболдод түрүүлсэн бөхийн аваргын алтан медалийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж өглөө.

Энхтөгсийн Оюунболд 1993 оны гуравдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төржээ. Тэрбээр 2005 онд нэг аймаг, нэг сумын дархан аварга Б.Бат-Эрдэнийн байгуулсан "Аварга" дээд сургуульд Б.Адьяахүү начны удирдлаганд бөхийн эрдэмд суралцжээ.

2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар 6 давж улсын харцага болов.
2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бол зун нь улсын наадмын түрүү хүртэж улсын арслан болов. Энэ нь 1963 оны Жигжидийн Мөнхбат аваргаас хойш 22-хон насандаа, 1999 оны Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий, Өмнөдэлгэрээс түрүү бөх тодорсон тохиолдол болжээ.
Өөрөөр хэлбэл, 
2012 оны Хэнтий аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан
2013 оны улсын наадамд 6 давж Улсын харцага
2015 оны улсын наадамд 9 давж түрүүлэн Улсын арслан
2016 оны улсын наадамд 7 даван шөвгөрсөн
2018 оны улсын наадамд 5 даван шөвгөрч "Өсөх идэр" чимэг (нөхөн олгосон)

Ийнхүү өнөө жил урамтай иртэй хавтай сайхан барилдаж идэр аварга цол хүртсэнд наадамчин олон баясаж баярлаж байна.

Түрүүлж үзүүрлэсэн бөхийн бай буюу идээг гардуулж өгөв. Харин үзүүр түрүү болон шөвгийн дөрвөн бөхийн бай болох мөнгөн шагналыг маргааш Уяачдын наадам дээр гардуулах юм байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • мишка 2019-07-14 18:27:27
    допингийн шинжилгээг ........
  • ebee 2019-07-13 12:00:36
    arhia bolioroi.bandaashnuudaas holhon baij. aravan tyryy avaarai.chi chadanaa amjilt.togloom hiigeed baisan Sanjaag haga shideerei.targan hyn tyryylj bolno...
  • ard tymen itgeleer dyyren bna! 2019-07-13 11:41:14
    hamgiin ikhe bidniigee bayarlyyllaa!!Baterdene abragaas hois hysej baisan abraga bolloo!odoo saihan jigdhen barildaad baidag yum syy!!!ard tymen itgej baysan
  • DR. PRADHAN 2019-07-13 01:16:42
    Хэрэв та өөрийн бөөрийг мөнгөөр зарахыг хүсч байгаа бол үнэ: $ 780,000USD харилцах имэйл:   DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
  • Лорд 2019-07-12 19:30:46
    Баяр хүргье!Дүү минь Улс Төр уруу л битгий ороорой доо!Хүсэх л юм тэр