БНХАУ-ын дэд дарга Ван Чишань-ийн айлчлал өндөрлөв
 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дэд дарга Ван Чишань-ийн Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг, харилцаа хамтын ажиллагааны гэрээний 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог байв.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань нар хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзав. Дэд дарга Ван Чишань Монголын соёл, түүх, зан заншилтай танилцаж, Үндэсний их баяр наадмын нээлт болон сур, шагайн харвааг үзэж сонирхжээ.

П.АНИР 
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.