Э.Оюунболд: Аварга цолны эзэн болсондоо туйлын их баяртай байна

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ аварга Э.Оюунболдод түрүү бөхийн бай шагнал болох “Nissan Patrol  Y62” автомашиныг өнөөдөр гардуулан өглөө. Автомашин гардуулан өгөх ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Моннис моторс” ХХК-ны ерөнхий захирал П.Баяр болон Монгол Улсын шинэхэн аварга Э.Оюунболдын гэр бүлийнхэн, бөх сонирхогчид байлцлаа. Автомашин гардуулах ёслолын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Үндэсний их баяр наадам маань өргөн дэлгэр сайхан болж байна. Нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс шинэ аваргадаа халуун баяр хүргэж, ажилд нь амжилт хүсье” гэлээ.

Монгол Улсын аварга Э.Оюунболд “Төрийн их баяр наадамдаа түрүүлж, Монгол Улсын аварга цолны эзэн болсондоо туйлын их баяртай байна. Ниссан моторс корпорацийн хамт олондоо нийт бөхчүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлмээр байна. Цаашдаа олон бөхчүүд энэ шагналыг авах болтугай гэсэн ерөөл дэвшүүлье” хэмээв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-07-15 05:44:22
    ЗА МЭДЭХГҮЙ ЮМАА. ЭНЭ ГАХАЙ ШИГ БИЕТЭЙ ХҮ Н ИНГЭЖ ХӨНГӨХӨН ХӨДЛӨХГҮЙ Л ДЭЭ. САЙН ДОПИНГИЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.
  • Амараа 2019-07-14 15:11:26
    Дэлхийн аварга биш дошны л аварга шүү дээ! Ааш зан авир,бие үйлдлээ хянаж яваарай!
  • Зочин 2019-07-14 12:20:42
    Bayar hurgej b.a
  • ebi 2019-07-13 11:54:32
    ene ch doping hereglesen baih magadlal ondor bain shyy.Danzan doctor iim ih jingiin ilyydeltei hynees iim tesrelttei hych hurd garah magadlal baihgyi geed bna.
    • Zochin 2019-07-14 14:45:50
      Unen demiirdeg balai ve. Uurii yu ch bish baas baij busdiig batlah zuilguigeer doosh hiideg.