Майханд унтаж байсан хоёр хүүхдийг дайрч амийг нь хохироожээ
Баярын өдрүүдэд орон нутагт зам тээврийн ноцтой ослууд гарч, эрдэнэт хүний амь нас эрдсэн харамсалтай хэргүүд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Эдгээр ноцтой ослуудыг дан эмэгтэй жолооч нар үйлджээ. Тодруулбал, Дорнод аймаг Цагаан-Овоо суманд машинд хүүхэд дайруулсан гэх мэдээллийг өчигдөр 06:03-д хүлээн авч шалгажээ.

Шалгалтаар тус сумын 5 дугаар баг, сумын төвөөс баруун урагш 14 км зайд байрлах “Гүн цэнгэлэг” нэртэй нуурын эрэг орчимд 25 настай "О" нь голын эрэг дээр хамт амарч байсан иргэдийн майхан дээгүүр машинтайгаа гарч, улмаар 6, 7 сартай хоёр эмэгтэй хүүхдийг дайран аминд нь хүрч, 3, 11, 25 настай гурван хүн гэмтжээ.

Зам тээврийн энэхүү ослыг Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

Хэнтий аймаг, “Чингис хотын хаалганы ойролцоо зам тээврийн осол гарсан байна” гэсэн мэдээллийг долдугаар сарын 12-ны өдрийн 09:52-д авч шалгахад, 33 настай эмэгтэй "Э" нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хажуу руу онхолджээ. Ослын улмаас тус машинаар зорчиж явсан 5, 10, 21 настай гурван хүн газар дээрээ нас барж, 28-30 насны хоёр хүн гэмтсэнийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газар шалгаж эхэлсэн байна.

Төв аймаг Аргалант сумын Хөшөөт хоёрдугаар багийн нутагт тээврийн хэрэгсэлд хүн дайруулж нас барсан тухай мэдээллийг 2019 оны долдугаар сарын 11-ний өдрийн 20:05-д цагдаагийн байгууллага хүлээн авч шалгахад 38 настай, эмэгтэй "А" нь өөрийн тээврийн хэрэгслээр нөхөр болох "Э" /эр,41н/-г мөргөж, амь насыг нь хохироожээ. Хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

Иймд жолооч нарт тээврийн хэрэгсэл жолоодохдоо замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Цагдаагийн Ерөнхий газраас анхааруулж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • багш  2019-07-14 06:50:33
    Нэг л их жолоо мушгих дуртай хүмүүс. Цаана нь мөч бүхэнд хүний амийг дааж, яваа гэдгээ ойлгодоггүй хүмүүс. Чадахгүй бол яах гэж машин барьдаг байна аа.
  • Бат 2019-07-14 04:07:24
    Би олон жил машин барьж байгаа нэгэн хойноо яваа хүнээ толиндоо хараад тормосоо гишгэхээ мэддэг болсон нэгэн хүүхнүүд бол арай л хэцүү шүү
  • Zochin  2019-07-14 03:50:07
    Ene Balia xuuxnuud u iim l ix gai tarinda . Xairan saixan nialx xuuxduud unexer xaramsaltsi. Myy Balai awgai nar softly bsan bxoo.