Томоохон захууд маргаашнаас хэвийн ажиллана
Томоохон сүлжээ дэлгүүрүүд цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Харин зах, худалдааны төвүүд маргаашнаас хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

“Нарантуул” худалдааны төв:  Энэ сарын 11–16-ныг дуустал амраад, 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв: Энэ сарын 11-15-ны өдрийг дуустал амарна. Энэ сарын 16–наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд: Энэ сарын 10–нд 09.00 –20.00 цаг хүртэл   ажиллаж, 11-14-ний өдрийг дуустал амарч, 15-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв: Энэ сарын 11-15-ныг дуустал амарч, 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ” авто худалдааны төв: Энэ сарын 11-15–ныг дуустал амарч, 16–ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд:  11-15–нд  амарна. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.