ХҮДС, МУИС-аас өрх тусгаарлаж, Нийслэлийн харъяанд ирэх үү
Монгол Улсын их сургуультай Сайдынхаа тушаалаар дэр нэгтгэж, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль өрх тусгаарлаж хуучин ямар байсан тэр статусаараа үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна. Тэгэхдээ Нийслэлийн харьяанд орж, бие даасан статусаа сэргээх нь тодорхой болсон байна. Үүнтэй зэрэгцэн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль болох гэнэ.

Угаас Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн багш, оюутнууд хуучин салбарын сайдынхаа МУИС-тай нэгтгэх тушаалыг гарсан цагаас эхлэн эсэргүүцэж,  холбогдлох бүх шатны сайд дарга нарт энэ талаар уламжилсаар, хуучин сатусаараа үйл ажиллагаа явуулах хүсэлтээ илэрхийлсээр байсан. Монгол Улсын Ерөнхий сайдад ч энэ талаар дуулгаж хүсэлт илгээж байсан билээ. Тэгвэл үүний үрд уг сургууль хуучин статусаараа явах шийдвэрийг БШУ-ны сайд гаргаад байгаа гэх мэдээлэл чих дэлслээ.

Монгол Улсын тэргүүлэх сургуулиудын нэг ХҮДС Монгол улсын худалдаа, үйлдвэрлэл, нийтийн хоолны үйлчилгээний салбарын хөгжилд 90 жилийн хугацаанд бүтээн босгосон бүхэн нь дээрх шийдвэрийн балгаар бүдгэрч ажлаа явуулах арга зүйн чиглэл алдагдахад хүрчээ. Ямартаа ч Засгийн газар ямарч тооцоо, үндэслэлгүйгээр гаргасан шийдвэрээ эргэн харж Монгол улсын худалдаа үйлчилгээний салбарыг ирээдүйг баллахгүй байхаас өөр аргагүйд хүрч байгаа бололтой дэг шүү.

Тэгэхдээ ХҮДС-ийн нэрний асуудал ч яригдаж байна. Учир нь тус сургууль  нь 2002 онд Баянхонгор аймагт өөрийн салбараа байгуулж, одоогийн байдлаар тус сургуульд МУИС-ийн Худалдааны сургуульд оройн ангийнхан сурдаг байжээ. Гэвч  2010 онд их сургуулиудыг нэгтгэхэд энэ салбарт алс баруун хязгаарын салбар сургуулийг нь хувийн статустай болгож, нэр лого, дүрэм, хаяг, барилга зэргийг ашиглан “Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль” хэмээх хувийн сургууль байгуулах гэж байгаа талаар ХУДС-ийн багш нар мэдээлэл хийж байсан. Энэ бол тус сургуулийн нэрийг хууль бусаар хувифн сургуульд шийлжүүлэх гэж буй явдал болохыг тэд онцолж байсан. Тэгвэл одоо энэ нэргийн асуудлыг шийдчихвэл тус сургуулийн хуучин статустай, Нийслэлэлийн харъяаны сургууль болж үйл ажиллагаагаа явуулахад асуудалгүй бололтой.

Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-09-29 06:51:41
    Оюутан хохирох асуудал байхгүй. Шинээр элсэн суралцах оюутанд хамааралтай асуудал болохоос, одоо сурч байгаа оюутанд хамаагүй
  • Зочин 2014-09-29 06:49:22
    Энэ сургуулийг заавал устгах хэрэггүй. Худалдаа, үйлчилгээ нь хөгжлийн ямар ч түвшинд хүрсэн байх ёстой.
  • zochin 2014-09-29 03:41:54
    xedxen xynii shiree sandlin asyydlaas bolj oyutnyyd xoxirox yosgyi. Saidaa ta yu xiigeed bgaa yum be. Teneg asyydlaa bolich
  • tugsugch 2014-09-18 14:54:49
    mash zuv. unen l baigaasaidaa, altan gadas odontoi 90 jiliin arvin tuuhtei aguu surguul shuu.