Саран дээр газардах Энэтхэгийн хиймэл дагуулын нислэг хойшлов
Энэтхэгийн сар руу хийх хоёр дахь удаагийн сансрын нислэг техникийн саатлаас болж хойшилсон байна. Нислэгийн товоос бараг цагийн өмнө энэ тухай албаныхан мэдэгджээ.

Энэтхэгийн сансрын агентлагийн мэдээлснээр хөлөгт тээврийн саатал гарсан нь ийнхүү нислэгийг хойшлуулах шалтгаан болжээ. Энэ хиймэл дагуул өчигдөр орон нутгийн 02:51 цагт Энэтхэгийн өмнөд эрэг дэх Шрихарикота сансрын станцаас хөөрөх ёстой байжээ. Нислэгийн дараагийн хуваарийг удахгүй зарлах юм байна. "Chandrayaan-2" нэртэй энэ хиймэд дагуул 150 сая ам.долларын өртөгтэй. Сарны өмнөд туйлд газардах анхны төхөөрөмж болно гэдэгт энэтхэгчүүд итгэлтэй байна.

Мөн энэ төхөөрөмжөөр сарны гадаргууг судалж, ус болон эрдэс бодисыг шинжлэх бөгөөд сарны газрын чичиргээ зэрэг чухал зүйлсийг олж тогтоох даалгавартай юм.

Энэ даалгавар амжилттай хэрэгжвэл тус улс нь саран дээр хиймэл дагуулаа газардуулсан дөрөв дэх улс болох нь. Өмнө нь АНУ, Хятад, хуучин ЗХУ гэсэн гурван улс л энэ даалгаврыг гүйцэтгэжээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.