Д.Трамп Конгрессийн гишүүнийг хөөжээ
Америк гаралтай Ардчилсан намын Конгрессийн гишүүн эмэгтэйг ерөнхийлөгч Д.Трамп "Тарж бутарч, гэмт хэргийн үүр уурхай болсон улс орноо цэгцэл, ирсэн газар руугаа буц" хэмээн шүүмжилсэн талаар "Ройтерс" дамжууллаа. Түүнийг арьс өнгөөр гадуурхагч гэж буруутгасных нь хариуд тэрээр ийн жиргэсэн байжээ.

"Бутарч, сүйрсэн засаг, төртэй улс орноос ирсэн Ардчилсан намын дэвшилтэт эмэгтэйг харахадмаш сонирхолтой байна. Энэ талаар америкчуудад хэлэхэд аймшигтай байна. Манай Засгийн газар хаашаа явж байна вэ" гэж Д.Трамп твиттертээ бичсэн гурван тайлбартаа дурдсан байлаа. Д.Трамп нэр дурдан зарлаагүй ч үүнд төлөөлөгчдийн танхимд анхны жилээ үдэж буй Нью-Йоркийн Александриа Окасио-Кортез, Миннесотагийн Илхан Омар, Массачусетсийн Аяанна Прислий, Мичиганы Рашида Тлайб нар хамаатай байж мэдэх юм.

Тэд Д.Трампад ихээхэн шүүмжлэлтэй ханддаг аж. Тэднээс зөвхөн Омар л Сомали дахь гэрээ орхиж, 1997 онд Миннеаполист дүрвэж ирсэн нэгэн аж. "Ноён ерөнхийлөгч "Ирсэн газар руугаа" гэж тодорхойлжээ. Тэгвэл бид "Ирсэн газар"-аа АНУ гэдгийг тангараглаж байна. Та биднийг америк хүн гэж бодон хүлээж авна гэдэг таны уурыг барсан хэрэг болжээ" хэмээн Окасио Кортез твиттерт хариу жиргэсэн байжээ.

Цагаан ордны төлөөлөгч, Калифорни хотоос сонгогдсон Ардчилсан намын гишүүн Ненси Пелоси Д.Трампын тайлбарыг "Гадныхныг үзэн ядагч" хэмээн тодорхойлжээ. "Доналд Трамп АНУ-ын Конгрессийн дөрвөн эмэгтэйд "Ирсэн нутаг руугаа буц" гэж хэлсэн нь "Агуу Америк орныг дахин бүтээх" түүний төлөвлөгөөг харууллаа" гэж тэр жиргэсэн байв.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.