Арслан айлын хурганы хашаанд…

МАН-ын лидер, Ерөнхий сайд асан С.Баяр ном бичиж, олон нийтэд хүргээд байна. Түүнийг өнгөрсөн хугацаанд АТГ-аас Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хоёр сар орчим  саатуулан шалгаж байв.  Удахгүй хуулийнхны шалгалт дуусч, С.Баярын хэргийг шүүхэд  шилжүүлэх юм билээ. Асуудал ийм атал тэрээр ном хүртэл бичээд л харьцангуй тайван байгаа бололтой. Ингэхдээ тэр улстөрчид, авлигачид ном бичээд хийсэн гэмээ булзайруулдаг, хэн нэгэн рүү дайрдаг ийм л жишгийг гаргаж ирэв. Тэрээр  номдоо өөрийгөө өмөөрөх, бусдыг харлуулах тактикийг тун ч гарамгай ашигласан байна билээ. Аргагүй л стратеги, тооцоолол сайтай улстөрч юм. Түүнээс л ийм санаа гарна. Одоо С.Баярын араас ном гаргахаар саатуулагдах байранд өнгөрүүлсэн амьдрал, дурсамжаа бичээд сууж байгаа улстөрч ч байна.

Түүнчлэн Ерөнхий сайд асан С.Баяр номоо гаргаад чимээгүй орхисонгүй, тэрүүхэндээ нижгэр нээлт хийсэн байдаг. Түүний номын баярт улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийнхэн олноороо оролцож баяр хүргэсэн. С.Баяр ч “Жаран хоног, “Жаран”-ы бутархай” номынхоо хуудсанд гарын үсгээ зурж тараав. С.Баяр бол эрх баригч намын лидер гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин түүний номын баярт өөрийнх нь намын нөхдөөс хэн ч ирсэнгүй нь сонин байв. Улстөрд гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн дүү нар нь ч ирээгүй. Баяр хүргээгүй. Харин өрөөлийн намынхан олноороо оролцож, С.Баяр тэр дунд их л ганцаардаж харагдав. Тухайлбал, нийтлэлч Б.Баабар, Хотын дарга асан С.Бат-Үүл, Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам гээд АН-ын гаралтай эрхмүүд л ирсэн. Үүнээс  харахад С.Баярыг МАН аль хэдийнэ тоохоо больж, “тогооноосоо” гаргасан бололтой. Харин С.Баяр арслан айлын хурганы хашаанд… гэдэг шиг өөр газар төвхнөх аргаа олох гэж ядаж яваа ч юм бил үү.

Уг нь С.Баяр МАН-ын сонгуулийн штабыг олонтаа удирдан ялалтад хүргэж байсан гэлцдэг. Хамгийн сүүлд өнгөрсөн 2016 онд гэхэд Элчин сайд байхдаа сонгуулийн өмнөхөн эх орондоо ирж, МАН-ын төв байранд төвхнөж байв. Тусгай өрөө гаргуулж, туслах, зөвлөхүүдээр хүрээлүүлж, сонгуулийн ажилдаа орсон. МАН-ын 2016 оны сонгуулийн ялалт ч С.Баяртай холбоотой гэдэг. Тиймээс тэр уг нь ингэж намын нөхдөдөө хаягдах хүн биш сэн. Гэхдээ МАН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас л С.Баяраас зайгаа авч эхэлсэн байдаг. Ер нь тэгээд ч С.Баяр нэр цэвэр байгаагүй. Оффшор, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь, АНУ-ын үнэтэй  хаусууд, долдугаар сарын 1-ний хэрэг гээд л түүний нэрнээс зүүгддэг асуудал олон. Тэр дундаа С.Баярын Ерөнхий сайд байхдаа байгуулсан Оюутолгойн гэрээтэй холбоотой ноцтой баримтыг хуулийн байгууллагынхан шалгаж буй. Энэ асуудлыг хуулийнхан төдийгүй монголын ард түмэн яриад, ухаад эхэлбэл С.Баярын бүтээлцсэн МАН задарч, бутарч эхэлнэ ч гэх юм билээ. Тэгэхээр түүний нөхөд буюу эрх баригч намынхан С.Баяраас зай барих нь аргагүй л юм. Арслан айлын хурганы хашаанд…
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2019-07-20 01:52:11
    мөнгөндөө ханахгүй суусан газраасаа шороо атгаж шоронд хүртэл ном бичиж мөнгө олдог, өөрийгөө мөгтсөн тэр номонцорыг хэн авнаа
    202.179.24.212
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-07-19 08:36:55
    Iim l hulgaichid daa
    66.181.161.76
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-07-18 23:59:52
    хоёр хулгайчийгээ.
    103.242.47.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигч 2019-07-18 05:23:08
    Энэ номыг олж авах юмсан. С.Баяр гуайн нийтлэл уншихад их сонирхолтой байдаг. Номыг хаанаас худалдаж авч болох вэ.
    103.242.46.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Сонгогч 2019-07-17 23:09:54
    Хөрөнгийг нь хураагаад эх орныхоо баялагийг худалдаж баяжсан УРВАГЧИЙГ шууд цаазал. Төр цэвэршиж шударга ёс тогтоно.
    103.229.121.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-07-17 10:47:14
    Түүхэн нэр нь сайнаар үлдэх Ерөнхий сайд.
    103.57.94.84
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-07-17 10:22:31
    С.Баяр Оюутолгойн гэрээг байгуулахад манлайлан, удирдан оролцож Монгол Улсад ямарч ашиггүй гэрээ хийж, улсаа өрөнд оруулсан этгээд.
    150.129.140.73
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-07-17 09:14:20
    Хоёр буриад сайн байна
    66.181.187.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Hmmmm 2019-07-17 07:47:18
    2 novshiig buudaach
    111.239.173.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Шударгыг хүсэгч иргэн 2019-07-17 06:44:12
    Хов базаж Чулуу шидсэн арчаагүй эр хүн байна даа чи Т Батсайхан сэтгүүлч гуай Намуудын дунд улс төрчдийн дунд ингэж чулуу шидэж ашиг олдог оо хэзээ болих юм бэ
    64.119.25.140
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-07-17 06:39:25
    ХҮН ЧАНАР МУУ УЧИР ТҮҮНИЙГ ОДОО ХЭНЧ ТООХГҮЙ ЯДАХДАА ГАНЦААРАА БАЯЖСАН ХҮН ДЭЭ
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-07-17 05:37:05
    Arga gyil ah dyy 2 mondoo.
    202.179.24.215
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-07-17 02:21:41
    ЭНЭ ХОЁР ХУЛГАЙЧЫГ УСТГАЖ БАЙЖ МОНГОЛ УРГАШЛАНА.
    202.126.89.45
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-07-17 01:58:44
    Эцэг нэгтэй
    66.181.161.91
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-07-17 01:14:14
    Батүүл Баяр хоёр адилхан уу
    202.21.127.160
    Мэдэгдсэн Хариулах