Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн “Сургагч багш” нарыг бэлдэж байна
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд шуурхай танилцуулж, мэдээллээр хангах зорилгоор “Сургагч багш” нарыг бэлдэж байна. Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газар хамтран “Сургагч багш" нарыг бэлтгэх онлайн сургалт зохион байгууллаа. Сургалтад аймаг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга, аймаг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга нар, сумдын хуулийн мэргэжилтэн, дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нар хамрагдсан юм.

Нийслэлийн дүүргүүдийн сургагч багш нар өөрийн биеэр ирж сургалтад хамрагдсан бол аймаг, сумдын сургагч багш нар онлайнаар сургалтад хамрагдаж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар бүрэн мэдээллийг авлаа.

Онлайн сургалт дөрвөн сэдвээр явагдав. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын гавьяат хуульч Р.Хатанбаатар, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийг хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын гишүүн асан Ц.Товуусүрэн нар танилцуулсан юм хэмээн  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-07-28 04:03:58
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
    202.9.43.18
    Мэдэгдсэн Хариулах