Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Монголын жью жицүгийн холбооноос эх орондоо анх удаа зохион байгуулж буй тэмцээн өнөөдөр эхэлж байна.

Энэ тэмцээнд АНЭУ, Иордан, БНСУ, Казахстан, Тайвань, Тайланд, Афганистан, Япон гэсэн 24 орны 400 гаруй тамирчин иржээ. Монгол бөхийн өргөөнд дөрвөн өдөр болох цг тэмцээний өмнө шүүгчдийн болон допингийн эсрэг сургалтуудыг Азийн жью жицүгийн холбоо, Монголын жью жицүгийн холбоо хамтран зохион байгуулав.

Мөн 13 орны 19 шүүгч уг тэмцээнийг шүүнэ.Манай улсаас насанд хүрэгчдийн ангилалд 62, өсвөрийн ангилалд 47 тамирчин өрсөлдөж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээн нь ирэх жил манай улсад болох "Азийн хүүхдүүд-2020" наадмын өмнөх том сорил гэдгээрээ онцлог ажээ. Тиймээс дээрх орнууд шилдэг тамирчдаар багаа бүрдүүлсэн байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.