“Их хурд-8” энэ сарын 20-21-нд болно
Монголын хурдан морины олимп шигшмэл морьдын “Их хурд -8" уралдаан энэ сарын 20-21 өдрүүдэд Хүй долоон худагт болно. Гурван жилд нэг удаа болдог уралдааныг өмнөх жилүүдэд нэг өдөрт зохиодог байсан бол энэ жилээс хоёр өдөр хийхээр Монголын морин спорт уяачдын холбоо (ММСУХ)- оос төлөвлөжээ. 

“Их хурд-8” уралдаанд өмнөх “Их хурд” уралдааны эхний 15 байрт орсон, сүүлийн гурван жилийн хугацаанд  Засгийн газрын шийдвэрийн дагуу зохион байгуулагдсан болон улсын баяр наадамд эхний 10-т хурдалсан, аймгийн наадмын айргийн тавд орсон хурдан хүлгүүд оролцох боломжтой. Уяачид уралдаанд оролцох мандатаа орон нутаг дахь ММСУХ-ны салбар хороодоор дамжуулан хүсэлт гарган авах юм байна.

Наадмын удирдамжийн дагуу сум бүрээс шалгарсан "Адуучин”, “Хос сайхан морьтон"-ууд Хүй долоон хутагт ирж өрсөлдөх юм.  “Шигшмэл хурдан морьдын “Их хурд 8”, Монгол туургатны морьтны өв соёлын наадам”-аар адуун өв соёлыг сурталчлах үзэсгэлэн, худалдаа, “Айраг” фестиваль, хүрээ цам, шашны зан үйл, 21 аймгийн шилдэг “Адуучин” тэмцээн, улсын хэмжээнд буюу, 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумаас оролцох “Сайхан хос морьтон” шалгаруулах тэмцээн, “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан, “Гийнгоо марзай”-н улсын уралдаан жороо морины уралдаан, сонгомол морин спортын үзүүлэх тоглолт, морин циркийн үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөжээ.

П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. PRADHAN.LT.COL 2019-07-19 12:11:42
    Хэрэв та одоо бидэнтэй холбоо барина уу? DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM AMOUNT: $ 780,000.00USD
  • !!!!!!! 2019-07-17 10:07:56
    1950-1960-аад онд бидний багад ахмад уяачид нэг зун ганц л удаа (наадамд) морио уралдуулаад амраадаг байсан, гэтэл одоо зунжин тальхиж үйлийг нь үздэг болжээ!
    • ????? 2019-07-17 10:11:37
      Зэргэлдээ сумдын тэгш ойн баяр наадам г.м. Улсын наадамтай зөрсөн уралдаанд ч явдаггүй байсан юм!! Дээр үеийн өвгөн уяачид үнэхээр мундаг байжээ!!
      • зочин 2019-07-18 01:36:25
        Хамгийн ихдээ л 3 давхар уяатай байхад болмоор санагдах юм. Одоо ч жилдээ 10 орчим уралддаг болчихсон гэнэ.