“Бид мартахгүй” хүндэтгэлийн өдрийг зохион байгууллаа

“БИД МАРТАХГҮЙ” хүндэтгэлийн өдрийг өнөөдөр Тээврийн цагдаагийн албаны төв байранд зохион байгууллаа.

Төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваад алтан амиа алдсан цагдаагийн гавьяат үйлстнүүдийг дурсаж хүндэтгэх ажлыг жил бүр “БИД МАРТАХГҮЙ” хүндэтгэлийн өдөр болгон тэмдэглэж байна.
Тус үйл ажиллагаанд Тээврийн цагдаагийн албаны удирдлагууд болон цагдаагийн албанд шинээр орсон алба хаагч, амь үрэгдсэн алба хаагчдын гэр бүлийн төлөөлөл оролцож хүндэтгэл үзүүллээ.

Өнөөдөр бол Монгол Улсын цагдаагийн алба хаагчдын хувьд мартаж боломгүй өнө мөнхөд эргэн дурсах хүндэтгэлтэй өдөр юм. Тус албанаас энэ өдрийг 2007 оноос эхлэн албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан алба хаагчдаа дурсан санах өдөр болгон өдгөө 12 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж байгаа билээ.

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine