Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороотой, 24-26 хэм дулаан байна

Малчид, ард иргэдийн анхааралд:

  Өнөөдөр төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

2019 оны 07 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Төв болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.



С.Жангар

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.