Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй
Харшлын улирал эхэлж буйтай холбогдуулан Арьс, өнгөний өвчин судалын поликлиникийн тасгийн арьс харшлын эмч, анагаах ухааны магистер Б.Лхамдарьтай ярилцлаа.

-Энэ жилийн хувьд ямар харшил түгээмэл байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Ихэвчлэн ургамал, тоос болон нарны харшил, чонон хөрвөс өвчин түгээмэл байна.

-Харшлын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эхний ээлжинд ямар арга хэмжээ авах вэ?

-Юунаас болж харшлаад байгаагаа олж мэдээд тухайн зүйлсээс зайлсхийж, эмчид үзүүлэх ёстой. Дур мэдэн харшлын эм болон тос, харшлын эсрэг бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй.

-Хоол, хүнснээс харшлах тохиолдол элбэг байдаг. Харшилж буй эсэхээ яаж мэдэх вэ?

-Хоол, хүнсийг шууд харшилдаг болон харшлыг сэдрээдэг гэж хоёр ангилдаг. Шууд харшил нь тухайн бүтээгдэхүүнийг хэрэглээд огцом урвал өгч хэл, ам хавдах эсвэл амьсгал боогдох болон биеэр нь тууралт өгч илэрдэг. Тэгвэл харшлыг сэдрээдэг хоол, хүнс гэдэг нь харшлын үед тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр харшил сэдэрнэ гэсэн үг юм. Үүнд самар, өндөг, бүх төрлийн амтлагч, чихэр, ундаа, жимс, хайрч хуурсан , нөөшилсөн бүтээгдэхүүн, архи дарс багтдаг. Өвчнийг эдгэтэл дээрх хоол, хүнснээс татгалзах хэрэгтэй.

– Түгээмэл гарч буй харшлуудаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Ургамал тоосоо гөвдөг цаг гэж бий. Тэр нь өглөөний 04:00-10:00 цаг, оройдоо 17:00-20:00 цагийн хооронд байдаг. Энэ үед цонхоо хаах хэрэгтэй. Хэрэв гадуур явах шаардлагатай бол нойтон маск зүүх шаардлагатай. Мөн цэцэг тарихгүй, будаа буурцгаар хийсэн дэр дэрлэхгүй, ургамлын гаралтай эм уухгүй байх ёстой. Гадуур явах үед хүнд ургамлын тоос наалдсан байдаг.  Тиймээс нэн даруй усанд орж, ам хамраа угаах хэрэгтэй.

Чонон хөрвөс өвчин бол харшлын өвчин. Янз янзын шалтгаанаар гардаг. Гэвч энэ өвчнийг сэдрээдэг хэд хэдэн хүчин зүйл байдаг. Үүнд бариу хувцас өмсөх, хүнд хүчир дасгал хөдөлгөөн хийх, амьтанд хатгуулах, халууцах, даарах, нарны гэрэлд удаан явах, ядрах, стресстэй ажиллах.

Нарны харшилтай хүмүүс бол нарнаас хамгаалах SPF, PA бичигтэй тосыг хэрэглэж наранд гарахаасаа 30 минутын өмнө ил гарах хэсгүүддээ түрхэх хэрэгтэй. Өдрийн 11:30-16:00 цагийн наранд гарахгүй байх нь зөв. Гарвал 15-20 минутаас илүү наранд байж болохгүй, битүү хувцас өмсөх хэрэгтэй.

-Энэ жилийн хувьд өмнөх жилүүдийнхээс харшилтай хүмүүсийн тоо нэмэгдсэн үү, буурсан уу?

-Жил ирэх тусам харшилтай хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд урьд жилүүдийнхээс 10-20 хувиар нэмэгдсэн.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Баяржавхлан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-07-19 02:02:13
    ЭМЯ-ны буруу
  • Монгу 2019-07-18 22:30:13
    харшил хэцуу ,монголд суулийн уед чакр галаар.цэвэрлэх гэдэг ойлголт гарч газар авч бна ус алчууранд их бол га улаан цэнхэр бна ус нь галд уурших бур галын дол...