Лениний музейг Г.Алтанд барьцаалсан гэрээг дэлгэж байна

Гурван шатны шүү­хээр төрийн мэдэлд эргүү­лэн авахаар шийд­вэрлэсэн нийслэлийн МАН-ын байр буюу Лениний музейн өмч­лөлийн асуудлыг бид өм­нөх дугаарууддаа хөнд­сөн билээ. Төрийн мэдэлд авах шийдвэрийг шүүх гаргасан ч МАН Лениний музейн барилгыг 2012 онд барьцаанд тавьчихсан байж. 2012 оны арваннэгдүгээр сарын 6-нд МАН-ынхан “Алтжин” группийн захирал Г.Алтангаас нэг сая ам.доллар зээлж авахаар тус барилгыг барьцаанд тавьсан гэрээг дэлгэж байна. Гэрээний хүчин­тэй хугацаа найман сар бөгөөд сард 2.9 хувийн хүү буюу 29 мянган ам.доллар төлдөг байхаар тохиролцжээ. Г.Алтанд өрөө төлөх хугацаа аль хэдийнэ дууссан ч Ардын намынхан өрөө төлөөгүй байгаа аж.

Энэ талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас тодруулахад “Албан ёсоор маргааш

/өнөөдөр/ олон нийтэд мэдээлэл өгнө” гэсэн бол ССАЖЯ-ныхан тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Энэхүү гэрээний хүчин төгөлдөр хугацаа дуусч, МАН үүргээ биелүүлээгүй тохиолдолд яах вэ. Монгол Улсад барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг Иргэний хуулиар зохицуулдаг. Тус хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан найман сарын хугацаанд сар болгон 29 мянган ам.долларын хүүтэй зээлээ төлж чадахгүйгээр хугацаа хэтрүүлсэн болохоор барьцааных нь эрх аль эрт дуусгавар болсон гэж үзэж болно. Нэг үгээр хэлбэл Лениний музей өнгөрсөн оны долдугаар сард Г.Алтангийн мэдэлд шилжжээ.

Ийм нөхцөл үүсчихсэн болохоор төрийн мэдэлд өгөхөөр шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж Лениний музей үлэг гүрвэлийнх болох нь өнгөрөв бололтой.




Б.ЭНХ
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MAN 2014-09-18 14:55:50
    MAN aas ushuu ix budilaan garnaa bugd luivarchid zasagt orox gej zutgeed baigaa ni ar araasaa shorond orox geed sandraad tuuniigee xaashaa lax nuux gej l zutgeed baigaa yum ulsaa bodson gej onigootox ve
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-09-18 10:58:09
    shuud ulsin orlogo bolgoh heregtei !
    112.72.13.109
    Мэдэгдсэн Хариулах
  • sdfsdf 2014-09-18 07:06:43
    Huuramch luivriin gereeeee
    171.25.193.77
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-18 03:31:21
    Музейн барилга ямар үнэлгээтэй вэ, долларыг шалгах, гэрээг нягтлах, Алтан яагаад одоог хүртэл дуугараагүй вэ, шүүхийн дээр хөх тэнгэр л бий дээ.
    112.72.13.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Хуулиас 2014-09-18 03:11:59
    ЗЭЭЛДҮҮЛЭГЧ БА ЗЭЭЛДЭГЧИЙН ХООРОНДЫН ХАРИЛЦААГ ИРГЭНИЙ ХУУЛИАР Л ЗОХИЦУУЛНА. ЗЭЭЛИЙН МӨНГИЙГХЭН ХЭРЭГЛЭСЭН /ИДСЭН/ БАЙНА, ТЭР СУБЪЕКТ Л ЗЭЭЛЭЭ /МӨНГӨӨ/ БУЦААЖ ТӨЛӨХ ЁСТОЙ. ГҮЙЦЭЭ. ТУН ОЙЛГОМЖТОЙ. БАРЬЦААНЫ ХӨРӨНГИЙН ӨМЧЛӨГЧ ДАРАА НЬ ӨӨРЧЛӨГДСӨН, СОЛИГДСОН
    202.179.14.34
    Мэдэгдсэн Хариулах
  • bi aviya 2014-09-18 02:54:41
    ooo bi neg say dollariin ogood daxiad neg say dollar ogood trenazavarbataartai n tsug xudaldaad avchii bolj bn uu
    103.229.123.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Алтаа 2014-09-18 02:19:47
    Энэ бол хуурамч гэрээ
    202.179.11.94
    Мэдэгдсэн Хариулах
  • мөнгөн 2014-09-18 01:31:59
    одоо яахав дээ оронд нь Тусгаар тогтнолын ордонг нь өгөхөөс Алтан ч завьшлаа даа.Эхлээд яаж сая доллар олсоныг нь шалгаж байгаад 14 тэрбумаар баригдсан Тусгаар тогтнолын ордонг нь авч өгнө өө
    202.70.38.234
    Мэдэгдсэн Хариулах