Наадмын нээлтэд тэнгэрийн үнэтэй дуучдыг дуулуулах шаардлага байгаа юу
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам дэлгэр сайхан болж өнгөрлөө. Бид наадмаа өнөө жил 2.7 тэрбум төгрөгөөр хийсэн.  Үүнээс 600 сая төгрөгийг баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд зарцуулахаар хуваарилсан гэж байгаа. Гэвч наадамчин олон наадмын нээлтэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр байна.

Анх 1990 оны наадмын нээлтийг найруулагч Г.Доржсамбуу гуай найруулж, есөн хөлт цагаан туг залах, Ерөнхийлөгч цагаан эсгий дээр алхах, есөн шарга морь бүхий торгон цэргүүд зэрэг Монгол наадмын одоогийн ёслолыг санаачилж, төрд үнэлүүлж 4 өрөө байраар шагнагдаж байжээ. Энэ тухай түүний хүү өөрийн фэйсбүүк хуудаснаа дурсан бичсэн байна. Тэгвэл өнөөдөр энэ хэв маяг л нэг хэвээрээ. 19 жилийн дараа ч бид 1990 оны наадмын нээлтийн хэв маягийг өөрчилж чадсангүй. Ийм л учраас наадамчин олон жил бүр шинэ, шинэлэг зүйл хүлээж, сэтгэл дундуур үлддэг. 

Энэ жилийн наадмын нээлт, хаалтын ёслол, Төрийн хүндэтгэлийн тоглолтын Ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн продюсер Г.Цоггэрэл ажилласан. Тэрбээр “Үндэсний их баяр наадам бол Үндэсний мюзикл. Найруулгын хувьд гэхээсээ илүү технологийн хувьд илүү дэвшилттэй зүйлүүдийг харуулсан. Би дэлхийн хэмжээний нээлтийг хийсэн гэж хэлэхгүй. Гэхдээ хийж чадах нөхцөл, боломж байна гэдгийг харуулсан гэж бодож байна. Зарим зүйл дутуу байгааг үгүйсгэхгүй. Энэ жилийн наадмын төсөвт 600 сая төгрөг төсөвлөгдсөн. Гэхдээ энэ нь үнэхээр хүрэлцээгүй” хэмээн учирлав.

Мөн энэ тухай өмнө нь наадмын нээлтийг найруулж байсан найруулагчид хэлэхдээ “Дуучдын зардал нэмэгдсэн учраас төсөв хаанаа ч хүрдэггүй” хэмээн учирласан байдаг. Нэг үгээр Монгол төрийнхөө наадмын нээлтэд дуулдаг дуучид зардлын багагүй хэсгийг халаасалдаг гэсэн үг.

 Нээлтийн бэлтгэл ажилд багагүй цаг зав зарцуулдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ төрийнхөө наадамд тэнгэрийн үнээр дуулдаг дуучдаас татгалзах хэрэгтэйг сануулах нь илүүц биз. Хүрч ядсан наадмын төсвийн багагүй хувийг “акул”-ууд гэгдэх хэтэрхий үнэтэй дуучдад  зарцуулах шаардлага байдаг ч юм уу?

Урлагийн хүний хувьд төрийн наадмын нээлтэд оролцож, түмэн олноо баясган цэнгүүлнэ гэдэг том аз завшаан хүндэтгэл. Гэтэл үүнийг зоосныг нүхээр харж, өөрийгөө хэтрүүлэн үнэлэх дуучдаас татгалзах цаг болжээ. Төсвөөс цалинждаг, төрийн гэгдэх театр урлагийн газрууд манайд цөөнгүй бий. Тэдний цалин хангамж тийм сайн биш. Тэгвэл наадмын нээлтэд тэднийг урьж оролцуулж, цалингаас гадна урамшуулал олгож занших шаардлагатай болжээ. Үгүй бол наадмын нээлтийн төсөв үнэтэй дуучдын халаас руу урсаж, наадамчин олон бухимдаж үлдсээр байх нь.  


П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-07-21 11:01:36
    Бусдад буруу үлгэр үзүүлэгчид болон тэтгэвэрт гарсан хүмүүсийг больчих
  • Business 2019-07-19 14:01:40
    Naadmiin neelt nairuulna gedeg chin alaan bgui yu. Nairuulagchdiin business shuu
  • Zochin 2019-07-19 10:37:10
    Duuchid taizan deere l duuag l dee taivan saihan buh uu l uzmeer bn sh dee..duuchid bsnaas ue ueiin buhchuud uyachid shildeg mergen harvaachdaara mendchildg b....
  • zochin 2019-07-19 06:48:39
    jildee gants boldog naadamdaa vnegvi duulaad ard olnoo bausgahad uy horchih geed bdgiin duuchid uursduu taks tulj oroltsoh heregtei havarjingaa aulan toglolt hi...
  • zochin 2019-07-19 00:10:51
    zarim.nj.
  • zochin 2019-07-18 23:21:19
    Ер нь гавьяат , СТА монголын төрөөс авсан бол үнэгүй дуусан ч яадаг юм бэ, одоо захын хүн ч сайхан дуулчихдаг болсон үе
  • Баатаржав 2019-07-18 17:40:12
    1- рт Өөрөө дуулах сонирхолтой хүнд унааны зардал, бэлтгэлийн зардал гээд 600,0 мянган төгрөг өгөөд дуулуула хэрэгтэй.2- рт наадмын дараа ямар ч аймаг суманд да...
  • Zelem 2019-07-18 16:30:33
    600 saya tugrug uur yaj naadmiin neelt xiix yum naadmiin neelted xeden xyn oroltsiin 3000 xyn orson baix texed neg xynd 200 myangan tugrug noogdono,
  • Хахууль 2019-07-18 12:52:55
    Амараа лхавгаа дэлгэрмөрөнгөөс сайн дуучид зөндөө,Энэ тэнэгүүдийг одоо болиоо, Худлаа баахан мөнгөхүүлж луйвар хийж байгааа дахиж энэ балайнуудыг битгий гарга
    • zochin 2019-07-18 23:22:18
      Харин тиймээ. Гурван юм хүний сэтгэлд хүрэхээр дуулаагүй, навсганасан муухай байсан, хоолой нь гарахгүй
  • Базар 2019-07-18 12:37:27
    Наадмын нээлт аятайхан болсон баяр хүргэе манайхаан амьдадаа бие биенээ хайрлийлдаа
  • иргэн 2019-07-18 12:29:09
    Монголын төрийн хар хүн хэмээн хүндлэгддэг Монгол ноёдыг Амараа дэндү гутаасан даа. Хувцас, дуу, хөдөлгөөн хоорондоо огт авцалдаж өгсөнгүй..арайл дөвчигнөх юм...
  • Алтай 2019-07-18 10:10:34
    Тэр дуучидын нэр мөнгө өгсөн баримтыг ил гаргах хэрэгтэй төр түмний их баяр наадам болж байхад тэдэнд мөнгө төлөх буруу харин ая дуугаа өргөсөн нь бахархал байх...
  • irgen 2019-07-18 09:29:17
    Ter Naran gegcn avgai bayr naadam er ni buhii l arga hemjeend oroltsoh yum eer hun baidaggui yum baihdaa cnaavaas
    • Maya 2019-07-19 14:23:12
      Kharin tiim. Tegeed toriin contsert, naadmyn neeltend houyland ni oroltsuulj baihad har retuzi omsood duulsan in evgiu blaa.
  • Зочин 2019-07-18 08:37:26
    Ийм утгагүй үнэтэй дуучдаас татгалзах хэрэгтэй...Монгол наадамд Уртын дуу эгшиглүүлж "Үл тасрах аялгуу" тэмцээнд оролцогчдоос оруулж дуулуулж байвал нээх үнэ...
  • Зочин 2019-07-18 08:25:41
    Үнэгүй дуулах хэрэгтэй эсвэл дуучид өөрсдөө такс төлж дуулах нь зөв. Бөх мөх гээд үхэх гээд байдаг наадам ухаантай арга хэмжээ л юм бол
  • Зочин 2019-07-18 06:55:37
    Өөрсдийгөө үнэд оруулдагтөрөөс том том шагнал горьдидог шуналын туламнуудыг дахиж урих хэрэггүй ямар эс сонссон биш иймд ХБК.ын оюутнуудыг тоглуулж бай
  • Eh oronch 2019-07-18 06:51:39
    USA d jiliin etsin togloltod irj bgaa duuchdiig reklam telj bgaa zardlaar (heden secund duulsan) gej tootsoj hiideg, manai ter jishgeer negent buh televiss avah...
  • Зочин 2019-07-18 06:30:32
    Төрийн дуучдыг дуулуулах хэрэгтэй үнэтэй дуучид бидэнд хэрэггүй,заавал мөнгөөр дуулуулах шаардлага хэрэггүй.
  • zochin 2019-07-18 06:26:27
    ulsiinkhaa naadmaar unegyu duulaad egchih uhamsargyu bol bolil doo tedengyugeer ard tumnii naadam boldgooroo bolno. od tsarailsan heden guilgachid baikh yuma...
  • Зочин 2019-07-18 05:51:50
    Олон дуучин байгаагүй ш дээ.
  • ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН НЭГ 2019-07-18 05:33:44
    ШААРДЛАГА БАЙХГҮЙ, ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ҮР ДҮНГҮЙ ЗАРЦУУЛЖ, ҮРЭН ТАРАН ХИЙЖ БАЙГАА ХАРИУЦЛАГАГҮЙ ЯВДАЛ ... ЯАХАВ ОДОО МАНАЙД ХАРИЦЛАГА ГЭЖ АЛГА :((
  • Бархүү цаашаа 2019-07-18 05:23:01
    Байдаг л шоучин. Монгол наадам гэдэг мөн чанараа ойлгож баймаар байна ??
  • Л.Мягмарбат 2019-07-18 04:40:49
    Наадмын нээлтийг тэнгэрт тулсан үнээр хийж байгаа нь үнэн штээ. Тэнгэрийн знэтэй дуучид нь зүгээр л нэг чөлөөт нэртэй амиа зогоогчид... монгол даяар хүлээн зөвш...
  • зочин 2019-07-18 04:33:33
    тэр Бархүү нтр одоо цаашаа цаашаа худлаа мөнгө л хусах гэж орж байгаа шдэ.
  • Зочин 2019-07-18 04:25:50
    Улсын филармоны дуучид, хөгжимчдөө тоглуулчихад л болоо шдээ.
  • чимэг-очир 2019-07-18 04:07:19
    боломжын үнээр ард түмэндээ дуугаа өргөх сайхан сэтгэлтэй дуучид бий
  • зочин 2019-07-18 02:44:26
    Наадмийн нээлтэнд дуулна гэдэг тэр дуучны цаашдын карьер, нэр хүндийн асуудал болж байхаар хандлага төрүүлэх хэрэгтэй. Тэгвэл мөнгө авахгүй харин ч өрсөлддөнө....
  • Зочин 2019-07-18 02:19:39
    Тэр үнтэй дуучдаас илүү дуулдаг энгийн хүмүүс зөндөө л байгаа анх энгийн л дуучид байж байгаад тэнгрийн үнэтэй болж хувиргасан цавчигч нарын хийсэн ажил энэ бол...
  • zochin 2019-07-18 02:07:24
    наадмын нээлтэнд дуулна гэдэг нэр төрийн хэрэг шдээ,үнэгүй сайн дураараа дууляа гэсэн дуучдаас сонгон шалгаруулах хэрэгэй
  • Hha 2019-07-18 01:51:10
    Мэдээж үнэлгээтэй л байх ёстойшд
  • Зочин  2019-07-18 01:48:01
    Эх оронч сэтгэлгүй дуучдаар яахийн ард түмний дунд энэ хэдэн дуучдаас илүү гоё дуулдаг хүн зөндөө байна
  • зочин 2019-07-18 01:41:35
    хар тамхичин, дээр нь үхсэний хохь амьдын зол гэдэг үг яасан үнэн үг вэ дэлгэрмөрөн ууг нь ханиа алдаад удаагүй дээ гэтэл нэвтрүүлэгт яасан ичихгүй нулимс нь ха...
    103.68.107.29
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-07-18 01:33:02
    энийг одоо болих хэрэгтэй үнэтэй дуучидаар яадагы тэрний оронд СУИС-ийн оюутнууд байхад хангалттай мөн аймаг нийслэлийн театрын дуучидыг ашиглаж болно
  • Irgen 2019-07-18 01:21:09
    "minii eh oron" gej duulahdaa undur une nehdeg duuchid hereggui ee, demii zardal
  • зочин 2019-07-18 01:15:17
    хэдэн сайхан уртын дуу л дуулуулчих еер тэр опер мопер хэрэггуй энэ бол цэвэр монгол наадам туунээс биш хятадын эрлийзуудийн зоосны нухээр хардаг уралдаан биш
  • иргэн 2019-07-18 01:10:55
    муусайн биеээ үнэлэгчдыг хэн ч тоохгүй ш дээ худлаа хөөрөгдсөн хэсэг бүлэг хүмүүс л байдаг тэд нар нь хуваалцдаг байлгүй
  • зочйн 2019-07-18 01:08:00
    Хар тамхины хэрэгтзнгууд нээлтэнд дуулсан нь санаанд багтамгуй