Орон сууцны үнэ буурсан үзүүлэлт гарчээ
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнэ 2019 оны 2 дугаар улиралд 2010 оны эцсээс 81.7 хувиар өcчээ. Ингэснээр өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар, өмнөх улирлаас 0.4 хувиар тус тус буурсан байна. Орон сууцны үнэ 2019 оны 2 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс Чингэлтэй дүүрэгт 0.2 хувь, Сүхбаатар дүүрэгт 0.5 хувь, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт 0.6 хувиар буурч, харин Баянзүрх дүүрэгт 0.4 хувь, Хан-Уул дүүрэгт 0.3 хувиар өссөн байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2019 оны 2 дугаар улиралд 1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууцны үнэ Хан-Уул, Баянгол, Чингэлтэй дүүрэгт 0.1 хувь, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт 0.2 хувиар буурч, Сүхбаатар дүүрэгт өөрчлөлтгүй. 1970-2001 оны орон сууцны үнэ Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт 0.7 хувь, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт 0.3 хувь, Хан-Уул дүүрэгт 0.1 хувиар буурч, Баянзүрх дүүрэгт 1.1 хувиар өссөн байна. 2001 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцны үнэ Баянзүрх, Баянгол дүүрэгт 0.5 хувь, Сүхбаатар дүүрэгт 0.9 хувиар буурч, Чингэлтэй дүүрэгт 0.1 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 0.3 хувь, Хан-Уул дүүрэгт 1.1 хувиар өсжээ.

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.