Өнөөдөр: ''Буянт-Ухаа 2'' түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэлтэй холбоотой мэдээлэл хийнэ

09:00 цагт Монгол Солонгосын хүүхдийн мэс засалчдын анхдугаар симпозиум Рамада зочид буудлын 4 давхарт болно. Хүүхдэд элэг бөөр шилжүүлэн суулгах, дурангийн мэс засал, зүрхний мэс заслыг дотооддоо хийх боломж гээд олон сэдвээр мэдээ бэлдэж, ярилцлага авах боломжтой юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 9910-5130, 9901-0706 утсаар аваарай.

11:00 цагаас “Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл 7-р сарын 22-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан “Нийслэлийн Орон сууцны корпораци”-иас мэдээлэл хийнэ. Хаана: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төв-д Холбогдох утас: 70006953, 88104671

11:00 цагаас Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойн хүрээнд 2019 оны 07 сарын 19-ний 11:00 цагт Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэс үүсгэн байгууллагдсаны 5 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах тул сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирж мэдээлэл бэлтгэхийг урьж байна. Хаяг: СХД-ийн нутаг Цамбагарав төвийн хойно буюу 11-р байрны урд талд Утас: 96686335 Ундармаа
 

11:00 цагаас  Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн Дарьганга хийцийн мөнгөн эдлэлийн цуглуулгаар "Нандин өв" үзэсгэлэн нээлтээ хийнэ. Нээлтийн ёслол Монголын Үндэсний музейд болно. Та бүхэн хүрэлцэн ирж мэдээ мэдээлэл түгээж бидний дэмжинэ хэмээн урьж байна. Холбогдох утас: 70110913, 90909617

12:00 цагаас Үндэсний мэдээллийн төвд  "Үндсэн хуулийн өөрчлөлт Монголын тусгаар тогтнолд халдлаа" сэдвээр "Үндэсний аюулгүй байдал" судалгааны төвөөс мэдээлэл хийнэ. Үндэсний мэдээллийн төвтэй холбогдох утас 90092517

14:00 цагт Мэдээлэл харилцаа холбооны салбарын 98 жилийн ойн баярын хурал Дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Хурлын үеэр салбарын удирдлагууд байх учраас Шинэчлэн батлагдсан Харилцаа холбооны тухай хуулийн талаар ярилцлага авах боломжтой. 89114787

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.