Шинэ цэнгэлдэх барихаас өөр сонголт үлдсэнгүй
Жил жилийн улсын баярын наадмын нээлтийг үзэх гэсэн хүсэлтэй хүмүүс тасалбарын эрэлд гардаг. Хонон өнжин дугаарласан ч баяр наадмаа үзэж чадахгүйд хүрдэг тохиолдлууд бий. Үгүй бол шагчдаас өндөр үнээр тасалбар хуралдах авах сонголт хийхээс аргагүйд хүрнэ.  Нэг үгээр хүссэн хүн бүр наадмын нээлтээ төв цэнгэлдэхэд үзэх боломжгүй. Энэ байдал жилийн жилд л дуулиан дэгдээдэг.  Иймээс яаралтай багтаамжтай сайтай шинэ цэнгэлдэх хүрээлэн барих шаардлага тулгарч байгаа юм.

Төв цэнгэлдэхийг өнгөрсөн зууны 50-иад оны сүүлээр БНХАУ-ын тусламжтайгаар барьж байгуулсан байдаг. Харин Цэнгэлдэхийн төв асрыг 1971 онд Монголын тал гүйцээж барьсан гэх түүх бий. 20 мянган хүний багтаамжтай. Сая гаруй хүн амтай их хотынхны хувьд энэ тоо хэтэрхий чамлалттай. Мөн дээрээс нь жил жилийн наадмаар олон мянган жуулчид манай улсад хүрэлцэн ирж, монгол наадмыг үздэг. Гэвч тэд ч мөн наадмын нээлтийг үзэх боломж хомс. Билет хүрэлцэхгүй. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн. Жуулчдыг тоог нэмэх тухай ам хуурайгүй ярих хирнээ тэдэнд Монгол наадмынхаа нээлтийг ч үзүүлж чадахгүй байгаад дүгнэлт хийх цаг болсон.

Уг нь С.Батболд даргын үед Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун өмнөд бүсэд хотын шинэ төвийг байгуулах ажлын хүрээнд Улаанбаатар хотод 35,000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн цогцолборын концепц шалгаруулах уралдаан зарлаж байв. Жил гаруй хугацааны өмнө яригдсан асуудал л даа. Гэвч энэ ажил тэгсхийгээд намжсан. С.Батболд дарга ч ажлаа хүлээлгэж өгөөд алга болсон.

Харин Үндэсний их баяр наадмын өмнөхөн Засгийн газрын хуралдаанаар шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулах асуудлыг хэлэлцэв.

Ингэхдээ ирэх жилийн төсөвт шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн төсвийг суулгахаар тогтож, ажлын хэсэг байгууллаа. Тус ажлын хэсэг эхний ээлжид тохиромжтой байршлаа сонгож, газрын асуудлаа шийдвэрлээд ТЭЗҮ гаргах, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх юм. Тэгэхээр ирэх оноос шинэ цэнгэлдэх хүрээлэнг барьж байгуулах ажил эхлэх нь. Угаас хотын төвд хөл гишгэх зайгүй барилга, орон сууцаар хүрээлэгдсэн Төв цэнгэлдэх хүрээлэнд наадам үзэхээр ирсэн иргэдэд машины зогсоол олддоггүй, бие засах газрын хүртээмж муу гээд асуудал их. Иймээс шинэ цэнгэлдэх хүрээлэн барихаас өөр сонголт үлдсэнгүй.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-07-20 19:24:50
    Цэнгэлдэхийг тойрсон Газар нь А.Сүхбатынх байсан гэж сонсч байсан. Харин дээр нь овоолж шавсан хархны үүрнүүд нь хэнийх нь тодорхой.
    66.181.176.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-07-19 14:24:46
    Studionii talbaig tal talaas CHOIJILSUREN l avch idej duusgallaa daa. Ene nuhur Ulaanbaatariin unetei gesen bolgoniig avah um. Bas Baigaliin saihaniig ustgalaa
    66.181.161.55
    Мэдэгдсэн Хариулах
  • Өөх 2019-07-19 14:23:15
    Гитад барилгачид бүхлээр н барьж өгсөн шүү. Хүнээр бариулчаад өөрө барьсан болгож ярих муухай
    202.126.89.7
    Мэдэгдсэн Хариулах
  • zynii chagt staiuod bayarlah heregtei! 2019-07-19 11:22:30
    50-60 myangan hynii syydaltai staduion barih saardlagatai bna?...jiliin derben ylirald asigladag mas tom chengyynii obegte baih bolno!
    193.52.103.31
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-07-19 04:24:49
    Газарыг нь хувааж авах гэсэн далд санаа байхдаа. Хуучиныг нь буулгачихаад өндөр орон сууцны барилгаар дүүргэж хаяна биз дээ
    202.126.88.209
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-07-19 03:52:57
    шинэ цэнгэлдэх барих ямарч шаардлагагуй очиж узсэнээс зурагтаар узэх нь хамаагуй дээр ер нь тэгээд наадмаар талбайд узэх юм юу байгаа м бэ нээлт маш хангалтгуй
    202.9.42.92
    Мэдэгдсэн Хариулах
  • Мөнх 2019-07-19 02:36:43
    Шинэ цэнгэлдэх хүрээлэн ойрын 20 жилдээ барих ямар ч шаардлагагүй. Наадмын ихэнх хугацаанд зөндөө суудал хоосон харин жилийн ихэнх өдрүүдэд хаалттай байдаг.
    66.181.180.9
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-07-19 02:00:18
    Яаж ЧИ шинээр барьж яах гээд байна. мөнгө идэх хятад ахан дүүстэй МУлсын мөнгийг өгөх арга сэдэх гэж.
    202.21.124.131
    Мэдэгдсэн Хариулах
  • gazar 2019-07-19 01:53:44
    heden garuud l gazrig ni zarj alban tushaalaa urvuulj iim baidald oruulsan sh dee,ter zambraagui gazar olgoson humuuseer mongiig ni garguul
    182.160.1.234
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа, харамсаж байна 2019-07-19 01:26:10
    Шинээр барихдаа, авто зогсоол, авто замын бөглөрөл, бодож болох бүх асуудлыг тусгаж барих хэрэгтэй. АЯГҮЙ БОЛ АВЛИГАЧИД ОЙРОЛЦООХ ГАЗРУУДЫГ НЬ АВТО ЗОГСООЛГҮЙ Л...
    122.201.24.121
    Мэдэгдсэн Хариулах
  • МОНГОЛ 2019-07-19 00:47:57
    50 МЯНГАН ХҮНИЙ СУУДАЛТАЙ СТАДИОН БАРИХ ХЭРЭГТЭЙ.
    103.9.90.50
    Мэдэгдсэн Хариулах