Худалдааны дайны хөлд нэрвэгдсэн гурван эдийн засаг
АНУ болон Хятадын худалдааны дайны үр дагаврын хамгийн энгийн жишээ нь Сингапур болоод байна. Тус улсад экспортын график хэдийнэ уруудаж эхэлснийг “ВВС” мэдээллээ. Тус улсын экспорт өнгөрсөн сард жилийн өмнөхөөсөө 17.3 хувиар буурсан байна. Түүнчлэн өсөлтийн тоон үзүүлэлтийг өнгөрсөн долоо хоногт зарлахад эдийн засгийн өсөлт нь өнгөрсөн улирлынхаас 3.4 хувиар буурсан дүнтэй байлаа. Сингапур нь дэлхий дахины худалдаанаас ихээхэн хамааралтай бөгөөд манай гаригийн арилжааны “халууны шил” ч гэж нэрлэж болох нутаг дэвсгэр юм.

Шинжээчдийн дүгнэж буйгаар тус улсын мөнгө санхүүгийн нөхцөл байдал хүндхэн байгаагийн дээр цаашид гарах сөрөг үр дагаврууд хохирол даллаж байна. Азийн зах зээлийн судлаачдын өгүүлж байгаагаар Сингапур бол энэ тивд учрах санхүүгийн аливаа эрсдэлийн зөвхөн өнгөн давхарга байж мэдэх юм. Азийн эдийн засгууд АНУ- Хятадын худалдааны дайны хөлд нэрвэгдэж эхэлсний нотолгоо улам бүр нэмэгдсээр байна. “Азийн улс орнуудад ижил зүйл тохиолдоод байна. Харьцангуй тогтвортойгоор 10 жил өнгөрсний дараа дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, буурахад худалдааны дайн ийнхүү нүүрэллээ. Ид шид тохиож, худалдааны дайныг “арчсан” ч одоо тохиогоод байгаа муу зүйлсийг жаахан л хөнгөрүүлнэ. Өөрөөр хэлбэл, хэтэрхий муу байснаас арай л зөөллөнө гэсэн үг” гэж “CIMB Private Bank” банкны Зүүн Өмнөд Азийг хариуцсан эдийн засагч Сонг Сенг Вун хэлжээ.

Энэтхэг, Индонез, Өмнөд Солонгос зэрэг гурван улсад өнгөрсөн сард эдийн засгийн бүрхэг өдрүүдийг авчирчээ. Энэтхэг улсад сүүлийн есөн сарын хугацаанд экспорт нь анх удаа 9.7 хувиар унасан бол Хятадын худалдааны хамгийн том түнш Индонезийн экспорт өнгөрсөн жилийнхээс 8.9 хувиар буурчээ. Тэгвэл Өмнөд Солонгосын хувьд экспорт 13.5 хувиар багассан байна. Эдгээр гурван улс нь бүгд дал модны тосноос авахуулаад химийн бодис болон хагас дамжуулагч хүртэлх өргөн нэр төрлийн барааг Хятад улсад худалдцаг билээ.

Энэ долоо хоногт Хятад улс сүүлийн 30 жилийн хамгийн бага өсөлттэй нүүр тулснаа зарласан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тогтоосон гаалийн тариф нь АНУ-д худалддаг Хятадын бүхий л бараа бүтээгдэхүүний тэн хагасаас илүүд нь ногдоод байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Ж.Цогзолмаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-07-19 13:20:14
    Манайх ч хөгжих өнгөрөв болтой.
    202.9.42.55
    Мэдэгдсэн Хариулах