Инстаграмм лайк нууцална
Өдрөөс өдөрт хэрэглэгчдийнхээ тоог нэмж байгаа инстаграмм удахгүй тэдний аюулгүй байдлыг хангахын тулд тухайн хэрэглэгчийн зурган дээрх лайк дарсан хүмүүсийг нууцлахаар болжээ. Хэдэн сарын дараа анхны туршилтынхаа үр дүнг харуулах болно гэж инстаграммын компаниас мэдэгджээ.

Мэдээж хэрэглэгч та өөрийн нийтэлсэн зурган дээр хэн лайк дарсныг харах болно. Харин таныг дагадаг хэрэглэгчид үүнийг харах боломжгүй болох юм. Инстаграмм яагаад нууцлал хийхийг хүссэн талаараа "Хүмүүс хэн бусдын зурган дээр лайк дарсан, хэдэн лайктай байгаад гол анхаарлаа төвлөрүүлэх биш нийтлэлийн утга учирт л анхаарлаа хандуулах нь зөв" гэжээ.

Мөн олон нийтэд ил байдаг хэрэглэгчид өөрсдийн цуглуулсан лайкаа үнэ цэнэтэй гэж боддог. Олон хандалт авах тусам түүнд анхаарлаа хандуулдаг. Гэтэл зарим хүн бага хандалттай байгаадаа гутрах, нийтлэлээ устгах гэсэн үйлдэл хийдэг. Тиймээс цаашид дээрх асуудлаар санаа зовоох зүйлгүй болно гэсэн мэдээлэл хийсэн юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.