Улсын хэмжээнд 163,728 ширхэг сэг зэмийг устгасан байна
Монгол улсын хэмжээнд орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэх шуурхай арга хэмжээ зохион байгуулах ажлыг эрчимжүүлэхээр ажлын хэсгүүдийг долдугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зохион байгуулж, бүх аймгуудад ажиллууллаа.

Нийт 21 аймгийн хэмжээнд бэлчээрийн талбай малын өвөлжөө хаваржааг ариутгахаас гадна малын түүхий эд бүтээгдэхүүний хадгалах цэг, зоорь агуулах тэжээлийн агуулах түүхий эд бэлтгэн нийлүүлдэг цэг талбай, малын тоног хэрэгсэл, зэргийг нэмж устгасан.

Үүнд аймаг орон нутгийн удирдлагууд ихээхэн ач холбогдол өгч ажилласан гэдгийг дурдах нь зөв байх. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 163 мянга 728 ширхэг сэг зэмийг устгасан байна. Мөн 439 зоорь агуулах, 18 мянга 795 малын хашаа, 397 худаг, 31 тэжээлийн агуулах, түүхий эд хадгалах 33 цэг, малын 3115 тоног хэрэгсэл ариутгаж нийт улсын хэмжээнд 16.5 сая метр квадрат талбайд ариутгал халдваргүйтгэл хийлээ. Энэхүү ажиллагаанд тэрбум гаруй төгрөг зарцуулсан. Ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийснээр малын гоц халдварт өвчин бэлчээрийн бохирдлоос үүсэх өвчний гаралтыг эрс багасгах юм.

С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.