Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 хүнийг баривчилжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.07.15-18-ны өдөр нийт 780 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 480 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 40 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн осол 10 бүртгэгдэж 10 хүүхэд ямар нэгэн байдлаар бэртэж, гэмтсэн ба 5 нь явган зорчигч хэлбэрээр,  5 нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байсан байна. Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байсан 4 хүүхэд, эцэг эхийн хамт гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртжээ

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 144 жолоочийг илрүүлэн эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 28.8 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 36,5 хувиар, зам тээврийн ослын улмаас нас барсан хэрэг осол 50 хувиар тус тус буурч,  гэмтсэн хүн 29 хувиар өссөн  үзүүлэлттэй байна.

Эцэг эхчүүд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бяцхан үрсдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас анхааруулж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сд 2019-07-20 12:41:43
    ухэр монголчууд хуули байхгуй согтуу хун алжил байдаг жилийн дараа ахиаадл согтуу хун ална. иймл улс.хун дайрлаа гээд баыртайгаар мэдээлж байдаг улс
    202.9.45.127
    Мэдэгдсэн Хариулах
  • энхээ 2019-07-19 13:42:01
    Архи уугаад тээврийн хэрэгсэл барьсан бол ял өгөөд,эрхийг нь бүрмөсөн хас.
    202.9.42.55
    Мэдэгдсэн Хариулах
  • DR. PRADHAN.LT.COL 2019-07-19 12:09:36
    Хэрэв та одоо бидэнтэй холбоо барина уу? DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM AMOUNT: $ 780,000.00USD
    197.210.62.34
    Мэдэгдсэн Хариулах
  • eeree ch yhehed amar hyn ch tonilgoh ers 2019-07-19 11:13:51
    Cogtyygaar teeberiin heregsel barij baigaa hymyysiig tysgailan hyndebter yal siitgel onooh heregtei s dee!!sogtyygaar masin barisan hyn bol sarmagchind hytga ba...
    193.52.103.31
    Мэдэгдсэн Хариулах