Хүй долоон худагт “Их хурд-8” уралдаан болж байна

Монголын морин спорт уяачдын холбооноос гурван жил тутамд зохион байгуулдаг шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-8” уралдаан өнөөдөр Хүй долоон худагт болж байна. “Их хурд-8” уралдаанд өмнөх “Их хурд” уралдааны эхний 15 байрт орсон, сүүлийн гурван жилийн хугацаанд  Засгийн газрын шийдвэрийн дагуу зохион байгуулагдсан болон улсын баяр наадамд эхний 10-т хурдалсан, аймгийн наадмын айргийн тавд орсон хурдан хүлгүүд оролцох боломжтой юм.

Өмнөх уралдаануудыг ганцхан өдөрт багтаан хийдэг байсан. Тэгвэл энэ жил хоёр өдөр хийнэ. Учир нь, зөвхөн шигшмэл хурдан морьдыг шалгаруулахаас гадна “Монгол туургатны наадам” хэмээн өргөн хүрээнд зохион байгуулахаар болсонтой холбоотой гэнэ. Ингэхдээ морьтны соёлын наадмыг ММСУХ -ны сумын салбар холбоод долдугаар сарын 5-7-нд сумынхаа морьтны соёлын наадмыг хийж шилдэг уран уургач бугуйлчаа шалгаруулах, “Адуучин” тэмцээн, морьтны жагсаалаа зохион байгуулж тэндээсээ сайхан хос морьтноо тодруулна.

Мөн сайхан айраг, суран хэрэглэлийнхээ үзэсгэлэнг гаргана. Улмаар сумаас шалгарсан нэг адуучин аймгийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцох эрх авах юм. Харин сумаас шалгарсан гурван сайхан хос морьтон, нэг суран хэрэглэл үйлдвэрлэгчид “Их хурд-8” уралдаан, “Монгол туургатны морьтны соёлын наадам”-д шууд оролцох урилга гардах ажээ. Тэгвэл долдугаар сарын 15-17-нд аймгууд соёлын наадмаа хийж, аймгийн аварга шалгаруулах “Адуучин” тэмцээн болон сумдаас шалгарсан сайхан хос морьтнуудынхаа жагсаалаар баяраа чимж морьтны соёлын бусад арга хэмжээг зохион байгуулах аж. Аймгаас шалгарсан нэг адуучин “Их хурд-8” уралдаан, “Монгол туургатны морьтны соёлын наадам”-ын шигшээ тэмцээнд оролцоно, энэ нь зуны дэлгэр цагт Монголын газарт нутагт аялж буй дотоод, гадаадын жуулчид монголчуудын олон жилийн түүхтэй морьтны их соёлыг аль ч сум, аймагт очиход үзэж, таньж мэдэх таатай боломж бүрдэх гэнэ. Товчхондоо үндэсний аялал жуулчлалыг хөгжүүлэхэд “Их хурд-8” уралдаан том хувь нэмэр оруулах юм байна. Энэ жилээс “Их хурд”-аар зөвхөн морь уралдахыг харахгүй монгол адууны соёлыг гайхуулах томоохон хэмжээний наадам болон өргөжиж байгаа юм.
 

“ШИГШМЭЛ ХУРДАН МОРЬДЫН “ИХ ХУРД 8” МОНГОЛ ТУУРГАТНЫ МОРЬТНЫ ӨВ СОЁЛ НААДАМ”ЫН ХӨТӨЛБӨР

2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр. Бямба гариг

08:00-10:30 Азарганы уралдаан

11:30-13:45 Нээлт /тусгай хөтөлбөрөөр/

13:00-15:30 ММСУХ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит Шилмэл хүлгийн уралдаан

14:00-15:00 Циркийн үзүүлбэр

15:30-16:30 “Сайхан хос морьтон” шалгаруулах тэмцээн

16:30-17:30 “Гийнгоо, марзай”-н улсын уралдаан

2019 оны 07 дугаар сарын 21-ны өдөр. Ням гариг

08:00-10:30 Их насны морьдын уралдаан

10:30-12-30 “Айраг” фестиваль

13:30-14:00 “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан

13:00-15:00 “Жороо морины”уралдаан

13:00-16:00 “Адуучин” тэмцээн

17:00-16:00 Түрүүлж, айрагдсан морьдыг цоллох, ММСУХ-ны Алтан азарга, Мөнгөн гүү, Молор-унага, Эрдэнийн Очир зэрэг шагнал гардуулах ёслолын ажиллагаа

18:00-18:20 Хаалт

С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-07-21 13:33:34
    2019-07-21 21:30:54 Үнэн сэтгэлээсээ сайн бэлдэцгээж оролцожээ?! Одоо үед ховордсон юм байна?! Юм мэдэхгүй байж ард олноо гоочлох хэрэггүйшдээ?! Хуучин цагий...
  • Яадгийм, гоё шдээ! 2019-07-20 04:23:03
    Намар болтол наадаад байнаа, хө яадгийм!!!