Төгрөг хайрхан уул орчмын газрыг тусгай хамгаалалтад авчээ
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Харганын шугуй, Төгрөг хайрхан уул орчмын нийт 1743,83 га талбайг тусгай хамгаалалтад авах шийдвэр гарсан байна.

Түүх соёлын дурсгалт /хирэгсүүртэй/, байгалийн өвөрмөц тогтоц бүхий тахилгат уулын экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байх зорилгоор Төгрөг хайрхан уул нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутаг бөгөөд эрт дээрүеэс нутгийн иргэд нь тахиж, баян хангай гэж шүтэж хамгаалж ирсэн уламжлалтай бөгөөд сумын 9 гайхамшгийн нэг аж.

Төгрөг хайрхан уул Сайхан-Овоо сумын төвөөс зүүн хойш 30км зайд орших нутгийн иргэдийн шүтээн тахилгат уул. Далайн түвшнээс дээш 1320 м өндөр, урт нь 0,5 км, өргөн нь 0,3 км, нийт 572,03 га талбайг эзэлдэг байна.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.