Гэрэлт дүр, агуу авьяасаа үлдээгээд гэгээн алсдаа үүрд шингэлээ
Монголын сонгодог хөгжмийн урлагт нэгэн хөг эгшиг тасарч, уй гашуу нөмөрсөн өдрүүд үргэлжлэв.

Монгол түмэн гоц авьяастай сод хүүгээ сүүлийн замд нь ийнхүү өнөөдөр үдэн гаргалаа.

Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн тэргуун манлай агуу хөгжмийн зохиолч Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, тэргүүн зэргийн Чингис хаан одонт УГЗ Бямбасүрэнгийн Шаравыгаа өнөө өглөө эцсийн замд нь үдлээ.
Монголын хөгжмийн урлагт их том орон зай эзгүйрлээ, эгшиг юу тасарлаа.

Та минь наадмын өмнө “Сэрсэн тал”-аа сэрээж Хөдөлмөрийн баатар хэмээх хүндтэй шагналыг хүртчихээд ийнхүү “Гэгээн алс”-даа үүрд явлаа. Магадгүй энэ мөчийг хүлээж байсан юм болов уу гэж бодогдохоор.

Сайн хүн сүүдрээ хумисан ч сайн үйл нь жигүүрээ дэлгэдэг хорвоо хойно агуу хөгжмийн зохиолч таны амилуулсан бүтээсэн бүхэн тань ард түмний зүрх сэтгэлд үүрд үлдэнэ. Та минь сонгодог хөгжмийн ноён оргилуудын нэг байлаа.
Эрхэм хөгжмийн зохиолч минь та гайхалтай сайхан бүтээлүүдээрээ эх орон ард түмэнтэйгээ өнө мөнхөд хамт байх болно.

Та минь төрөлх нутгийнхаа энгэр зөөлөн хөрсөнд тайван нойрсч мөнхийн хутгийг олох болтугай.

Хөгжмийн зохиолч Б.Шарав нь  1952 оны арваннэгдүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд  төрсөн.

Орчин цагийн Монголын сонгодог хөгжмийн ноён оргилуудын нэг Б.Шаравын бүтээл нь Дэлхийн хөлбөмбөгийн аваргын нээлт, Нобелийн шагнал гардуулах ёслол болон АНУ- ын Корнеги холл, Британын Альберт холл, Японы Сантори холл зэрэг дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн тайзуудад тоглогдсон бөгөөд АЖ Ж.Чулуун гуайн "Ардын дуунуудын найруулга"-ын хамт ЮНЕСКО- ийн дэлхийн соёлын өвд Монгол Улсаас бүртгэгдсэн 3 сонгодог хөгжмийн бүтээлийн нэг юм.

Тэрээр Монгол үндэстэн дэлхийн хөгжмийн сан хөмрөгт юу бүтээснийг л илэрхийлэх гэж тэмүүлж үндэсний онцлогтой Монголын хөгжмийн урлагийг дэлхийн түвшинд хүргэж чадсан юм.

“Чингис хаан" дуурь, “Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1, 2-р симфони, “Замбуу тивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", “Илүү сартай зун”зэрэг олон киноны хөгжим бичжээ.

Дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвисан. 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажиллажээ.

Алдарт удирдаач Валерий Гергиевийн хэлсэнчлэн "Тэнгэрийн Симфони" буюу "Хоёрдугаар Симфони”- г 1984 онд Санкт Петербургийн Сонгодог хөгжмийн их наадмын үед Бүх Оросын симфони найрал хөгжим, найрал дуучид дуулж бичүүлсэн байдаг. 21 минут 40 сек үргэлжилдэг уг симфони нь Бетховены "Есдүгээр Симифони"- той эн зэрэгцэхүйц, тэнгэр газар нийлэн үйлсэх байгал ертөнцийн агуу их хүчийг хөгжмийн ба хүмүүний дуу хоолойгоор хосгүй гарамгай эгшиглүүлсэн нь өдгөө хүртэл дэлхийн урлаг соёлын модернист үзэлтнүүдийг бишрүүлсээр байгаа дэлхийн хэмжээний бүтээл билээ.

Б.Шаравын "Хоёрдугаар Симфони" сэдвээр Япон ба АНУ-ын зураачид "Тэнгэрийн Аялгуу" нэртэй зургуудыг зурсан байдаг.

 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • matilda 2019-07-22 10:31:25
    Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal projec...
  • bysad gadaadiin ornuudad onchgoi erh med 2019-07-22 06:49:52
    Mongoliin toriin bodlogo dytagdaj bna!ene abyastai hymyys ee!!tor hamgaalaltandaa abah heregtei baisan yum!toriin hamgaalalt gedegt eryyl medniig ni yridaar tys...