Энэ жил цэцэрлэгт нийт 120 гаруй мянган хүүхэд элсэнэ
Цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн боловсролын газраас мэдээлэл хийлээ.  
НБГ-аас мэдээлснээр “2019-2020 онд цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэлж байна.

Одоогоос 3 жилийн өмнө төрийн үйлчилгээг цахим үйлчилгээнд нэвтрүүлэх зорилготой цахим бүртгэлийг хийж эхэлсэн. Энэ жил гурав дахь жилдээ бэлтгэлээ хангасан.

Энэ жил 2-5 насны бүх хүүхдийг бүртгэнэ. Энэ жил төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 мянга гаруй хүүхэд, хувийн цэцэрлэгт 33 гаруй мянган хүүхэд гээд нийт 700 гаруй цэцэрлэгт 120 гаруй мянган хүүхэд суралцана.

Мөн цахим бүртгэл www.tsetserleg.ulaanbaatar.mn-д хаягаар явагдаж байгаа. Мөн интернэтийн сүлжээ байхгүй газруудад холбогдох хүмүүс мэдээлэл өгнө. наймдугаар сарын 12-ноос эхлээд гараар бүртгэх үйл ажиллагааг явуулна. Энэ сарын хугацаанд цахим бүртгэл хийж дуусаад ирэх сард цахим элсэлт явагдана.

Хоёр настай 11мянга гаруй хүүхэд байгаа аж. Энэ жилийн хувьд ашиглалтад оруулах 73 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • matilda 2019-07-22 10:43:08
    Hi do you need a loan if yes please contact us by email: matildalecoustre@gmail.com wathsapp: +22 995 414 913