ААН байгууллагуудын тоо 5.8 мянгаар нэмэгджээ
Статистикийн хорооны мэдээллээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тоо 5.8 мянгаар нэмэгджээ. Статистикийн бизнес регистрийн санд 2019 оны эхний хагас жилийн байдлаар 177.8 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн 88.9 мянга нь үйл ажиллагаа явуулж байна.

Статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 59.0 мянга нь Улаанбаатар хотод, 9.8 мянга нь Төвийн бүс, 9.1 мянга нь Хангайн бүс, 7.4 мянга нь Баруун бүс, 3.5 мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 86.6 хувь нь 1-9 ажиллагчидтай, 5.9 хувь нь 10-19 ажиллагчидтай, 4.7 хувь нь 20-49 ажиллагчидтай, 2.8 хувь нь 50-иас дээш ажиллагчидтай байна.

Үйл ажиллагаа явуулаагүй 88.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 48.8 мянга нь үйл ажиллагаагаа эхлээгүй, 35.4 мянга нь түр зогсоосон, 2.1 мянга нь бүрэн зогсоосон, 2.6мянга нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгаантай байна.
 

П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.