Генерал асан Б.Хурц нарыг шүүх хурал хаалттай болно
Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын 9 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Төв аймгийн шүүхэд хаалттай болно.

Гэхдээ шүүх хурал хойшилж магадгүй гэсэн мэдээлэл байна.

Б.Хурц нарыг шүүх болсон шалтгаан нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр буруутган шалгасан байгаа юм.

ЦЕГ-ын Тусгай субъектыг шалгах хэлтсээс ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцтай хамт ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг  наадмын өмнө болж, гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болох ёстой.

Дашрамд дуулгахад, Б.Хурц УИХ-ын гишүүн Л.Эрдэнэ-Очир хоёр уржигдар хоёр хүүхдийнхээ хуримыг “Скай ресорд” нүсэр хийж, төрийн томчуудыг нэгэн дор цуглуулсан билээ.

Тодруулбал, Б.Хурцын том хүү Х.Тайван Л.Эрдэнэ-Очирын охин Э.Золзаяатай хуримласан юм. Тэд 10 жилээсээ үерхэлж нөхөрлөж хамтдаа амьдраад удаж буй тэд хоёр хүүхэдтэй аж.

Ийнхүү нэр алдартай, эрх мэдэлтэй эд хөрөнгөтэй хоёр албан ёсоор худ ураг бололцож, төрийн томчуудыг нэг дор цуглуулсан бол өнөөдөр нэг нь шүүхийн танхимд суух гэж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баатар 2019-07-23 07:04:20
    Яахаар хаалттай болдогийн. Надаар шүүлгээсэй
  • Зочин 2019-07-23 03:59:28
    Хийсэн хэрэг нь цацагдсан юмыг хаалттай хийж яадаг байна. Олон түмэн мэдэж байгаа тодорхой шүү дээ...
  • зочин 2019-07-23 01:56:00
    Хүн тамлаж авсан цол ,одонг нь хураах хэрэгтэй.
  • Хөгийн юмнууд 2019-07-23 01:45:45
    Сэтгүүлч нэртэй авилгалч уу мэдлэг боловсролгүй архины дипломчин уу генерал асан биш генерал Хурц хятадын тагнуул Нямдоржийг шалгаснаар хэлмэгдэж буй 2 дахь ген...
  • Зочин 2019-07-23 01:18:52
    Хууль хүчнийхэнд сонголт байхгүй ЭЗЭН-ТӨРД үйлчилсээр ирсэн. Хурц нарын хэрэг манай төрийн өөрийнх нь нүүр царай.Хэлмэгдүүлэлт тамлал аль ч төрд байсаар ирсэн,
  • Гайхшрал 2019-07-23 01:03:35
    Генерал цолыг нь бас хураачихсан юм у
  • zochin 2019-07-23 01:02:54
    zvgeer l toglochih um bna daa ene hed
  • иргэн 2019-07-23 00:23:56
    о гэрэл бичлэгийн чадвараа дээшлуул нэг егуулбэрт хоер тэд орж