“Түрээсийн орон сууцанд найдвартай оруулж өгнө” хэмээн иргэдийг залилж эхэлсэн үү
“Буянт-Ухаа 2” түрээсийн 972 айлын орон сууцыг ашиглалтад орохыг хүлээсэн иргэд хүлээлтийн байдалтай хэдэн жилийн нүүр үзэв.

Санхүү мөнгөний асуудлаас болж хэсэг хугацаанд царцсан энэ орон сууц арайхийж ашиглалтад орж, нийгмийн зорилтод бүлгийн иргэдийг орон байраар хангах ажлыг НОСК-оос шат дараалалтай явуулах хэцүү даалгаварыг хүлээж авсан гэж хэлж болно.

Өчигдрөөс эхэлж албан ёсны бүртгэл 14 хоногийн хугацаатай эхэлсэн ч алаан болж байна. Энэ байранд түрээслээд ч хамаагүй орчих юмсан гэсэн иргэд яаж ийж байгаад орно доо гэсэн итгэл өвөрлөсөн байгаа нь өрөвдмөөр. Гэвч бүртгэл хийж байгаа сайт нь гацаад орохгүй байна. Энэ угаасаа худлаа луйврын шинжтэй юм боллоо. Баталсан журмыг нь харахаар орох хүн олдохгүй юм билээ гэж хардагсад олон. Бүртгэл нь эхлээгүй байхад л “Түрээсийн орон сууцанд найдвартай оруулж өгнө шүү” гээд бусдаас их хэмжээний мөнгө төгрөг мэр сэр авсан тохиолдол байна.

Гэхдээ энэ бүртгэл болоод шалгаруулалт шударга байж чадах уу гэдэгт ядарсан иргэд итгэл алдарч, цөхөрч байна. Нөгөө л танил талаараа дээд доогуураа гүйж, хээл хахууль өгч байранд орох гэсэн хэсэг бүлэг байгаа.

Яг зорилтод бүлгийн буюу олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэн гэх мэт хүмүүс нь ард нь үлдчих вий гэсэн хардлага сэрдлэг нийгэмд аль хэдийнэ бий болсныг үгүйсгэхгүй юм. Учир нь хот бүх асуудлыг мэдэж байгаа учраас дотроосоо хэн нэгэн хүмүүст танил талаа ашиглуулах боломж олгох вий.

Янз бүрийн яриа гадуур гарч байна. Гэвч сайны хажуугаар саар гэж зүйл байна. НОСК ном журмаараа бүртгэлээ хийж, аль болох зорилтод бүлгийн иргэдийг байранд хамруулахыг зорьж байгаа гэж өөрсдөө ярьсан ч нөгөө талаар нэрийг нь барьсан луйвар аль хэдийнэ явагдаад эхэлжээ. Байранд л орж байвал хамаагүй гээд байдгаа бариад туучихсан хүмүүс маань хэн нэгэнд залилуулсан байхыг үгүйсгэхгүй.

Тодруулбал, бүртгэл нь ч эхлээгүй байхад ханш тогтоогоод “Найдвартай оруулж өгнө” гээд иргэдээс мөнгө цуглуулаад эхэлсэн хүмүүс энэ тэндгүй байна гэх юм. Өчигдөр өглөө нэг иргэн хэвлэл мэдээллийн байгууллагад ханджээ. Тэрбээр “Нэг эмэгтэй 100 гаруй иргэнээс тус бүр 6 сая төгрөг авсан байна. Цүнхэнд нь тэр баримт нь явж байна, АТГ- т хандмаар байна яах уу” гэсэн байна.

Гол нь яг тэр эмэгтэйд нотлох баримт байхгүй ч нүдээрээ харсан гэрч юм байна. Түүний настай ээжийг нь найдвартай оруулж өгнө ядаж 3 саяыг өг гэсэн байна.

Бас нэг иргэн миний таньдаг эгч нараас Түрээсийн байранд оруулж өгнө гээд тус тус бүр 3 сая төгрөг авсан байна билээ. Залилаагүй байх. Тэр авсан хүн нь хотод нөлөөтэй хүн гэж өөрийгөө танилцуулж, бичиг баримтаа үзүүлсэн гэх. Хэрвээ энэ мэдээллүүд үнэн бол ингэмээргүй байна. Үнэхээр ийм мөнгө төгрөг авч байранд оруулна гэсэн юм байгаа эсэхийг АТГ анхаарч, шалгаж нягтлах хэрэгтэй. Магадгүй нөгөө талаараа иргэд хөрөнгө мөнгөөрөө хохироод байгаа юм биш биз дээ.

Энэ байрнаас 200-г өгөхгүй бол багш нар жагсана өлсгөлөн зарлана гэж айлгаж сүрдүүлсэн. Гэвч НОСК-иос багш нарт тийм их байр өгөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. 972 хон айлын байран дээр үнэндээ алаан болох шинжтэй. Одоо бүртгэл явагдаад дараад нь яг шалгуурт нийцсэн эсэхээр нь шалгуурлана гэх ч дундуур нь юм орох нь ойлгомжтой байх.

Уг нь бол хотын дарга өөрөө дээрээ орон сууцны зөвлөл байгуулсан байгаа юм билээ. Бүртгүүлээд шалгарсан хүмүүс заавал тэр зөвлөлийн хурлаар орно. Дахиад хэлэхэд НОСК шалгаруулалт хийхгүй. Зөвхөн бүртгэл хийж байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

Нөгөө талаар НОСК-ийн нэр барьсан луйвар их байна гэдгийг иргэд ойлгоорой. Сэрэмжтэй байгаарай. Таныг найдвартай байранд оруулж өгнө гээд мөнгө авдаг. Наймдугаар сарын сүүлчээр байрандаа орж чадахгүй, өгсөн мөнгөө ч олж авч чадахгүй бол өөрийн толгой дээрээ чулуу шидсэн үйлдэл болно шүү. Тиймээс ном журмаар нь бүртгүүлж шалгарах эсэх шаансаа шалгамаар байна. Бас хариуцсан газрууд болоод албан тушаалтнууд энэ асуудалд шударга байхыг хүсье ээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-07-29 07:11:13
    Doloon say tugruguur oruulj ugnu geed munguu ugchihsun humuus bainaa baina
    • Монголхүү 2019-08-11 17:34:39
      Манайхан чинь тэгээд гэнэн итгэмтгий шүү дээ. Одоо яая гэхэв мөнгөө алдаж байж л ойлгох байх дөө.
  • Далайцэрэн 2019-07-23 14:07:26
    аль 11,12 сараас л 2 өрөө байр 3.500.000, 3 өрөө байр 4.500.000 төгрөгөөр ТОСК зараад эхэлсэн шүү дээ,
  • Zochin 2019-07-23 02:40:10
    Unen shudarga khiikh kheregtei