Хятад улс гангын импортод нэмэлт татвар ногдуулна
Хятад улс дотоодын гангийн зах зээлээ хамгаалахын тулд Европын холбоо, Япон, Өмнөд Солонгос болон Индонезоос орж ирэх энэ төрлийн металлын импортод нэмэлт татвар ногдуулахаар болсныг "Ройтерс" мэдээллээ.

Энэ шийдвэрээ урд хөрш өчигдөр танилцуулсан. Дээрх улс орнуудаас орж ирэх гангын аливаа бүтээгдэхүүнд энэ журам хамаарах аж. Хятадын Худалдааны яамнаас хийсэн мэдэгдэлд дээрх дөрвөн улсаас импортолсон зэвэрдэггүй ган бүхий төмөр бэлдэц, халуун ороосон ган хавтан зэрэг бүтээгдэхүүнд 18.1 хувиас 103.1 хувь хүртэлх хэмжээгээр татвар ногдуулах аж. Татварын энэ журам өнөөдөр буюу долдугаар сарын 23-наас хүчин төгөлдөр хэрэгжих юм.

Өнгөрсөн жилийн өдийд төрийн өмчит "Шангси Тайганг Стейнлесс Стийл" /Shanxi Taigang Stainless Steel/ компаниас үүсгэсэн дотоодын зах зээлээ хамгаалах талаарх маргаанаас үүдэн дээрх шийдвэр яригдаж эхэлжээ. "Мөрдөн шалгах агентлагаас эцсийн шийдээ  гаргасан. Шалгасан бараа бүтээгдэхүүний дүнд дотоодын зах зээлээ хамгаалах нь Хятадын додоодын үйлдвэрлэлийг эрсдэлээс хол байлгахад оршиж байна" гэж Худалдааны яамны мэдэгдэлд дурдсан байв.

Зэвэрдэггүй ган төмөр бэлдэц болон халуун ороосон гангын хавтангуудыг ихэнхдээ усан онгоц, чингэлэг, төмөр зам, цахилгаан станц болон бусад үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Ж.Цог
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-07-23 04:30:20
    Гангын байхдаа ч яахав дээ. Энэ одооны сэтгүүлч нэртэй гамшгууд өгүүлбэр болгонд алдаа хийнэ.