СӨХ-ны ажилтныг Зөрчлийн тухай хуулиар торгоогүй гэв
Нийтийн эзэмшлийн газар буюу орцонд хүндэрсэн мөн цахилгаан шатанд бие зассан гэх хоёр иргэнд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан билээ.

Нэг нь бие засах газар олдоогүй тул лифтэнд бие зассан гэх мэдүүлгийг цагдаагийн байгууллагад өгсөн байсан. Бичлэгийг нь СӨХ-ны ажилтан олон нийтийн сүлжээнд цацсан юм байна.

Гэтэл тэр эмэгтэй олон нийтийн сүлжээнд бичлэг цацаж, нэр хүндэд нь халдлаа хэмээн Зөрчлийн хуулиар нөгөө бичлэгийг цацсан СӨХ-ны ажилтныг цагдаад өгчээ. Цагдаа дээр маргаан очиход лифтэнд шээсэн нь бус бичлэг цацсан СӨХ-ны ажилтан буруудаж, 50.000 төгрөгөөр торгуулиад, бичлэгээ устгахаар болсон байгаа юм.

Нэр төрд халдсан гэж бичлэг цацсан ажилтнаас Зөрчлийн тухай хуулийн дагуу 2 сая төгрөгөөр торгохоор болсон гэх мэдээлэл цацагдсан юм.

Тэгвэл Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч СӨХ-ны ажилтныг торгоогүй. Гадуур торгосон гэх ташаа мэдээлэл гарчээ гэсэн мэдээллийг албаны эх сурвалж хэлэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-07-23 02:25:39
    Тийм л нэр төрдөө хайртай юм бол түүнийгээ гутаахаар зүйл бүү хий л дээ
  • Zochin 2019-07-23 01:53:48
    Olon niitiin ga,ar sheej baachikhaad yumndaa gomdood bgaan. Zabaarsan yum