Тарвага агнасан төрийн албан хаагчийг шалгажээ
Энэ сарын 13-нд Ховд аймгийн нэгдсэн группт тарвага агнасан зургаа байрлуулсан иргэнийг тус аймгийн Цагдаагийн газраас шалгажээ.

Ингэхэд иргэн Ж нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн нутаг дэвсгэрт орших Намарзан гэх газраас хууль бусаар таван тарвага агнасан болох нь тогтоогдсон байна. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт зааснаар мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шалган шийдвэрлэх зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл байх тул цагдаагийн газраас харъяаллын дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Лорд 2019-08-11 03:04:17
    Тарвага чинь аргаа барсан хүний гол зогоодог хоол байсан юм.Баячууд нь малынхаа ашиг шимийг хүртээд амьжиргаа доогуур хүмүүс нь тарвагачилдаг байсан юм.
  • oilgoh bis dee!!ta nart yuch heleed neme 2019-07-24 13:17:56
    tarbaga idehgyi bol tyrj yhchih geed baigaa Mongolchyyd ta nariin bilgiin nyd sohorch hylgain an soliorchee!!!odoo behelryy meheh dansand orood yabj bna!oilgoj ...
  • иргэн 2019-07-23 08:47:42
    хууль зерчснее ид хав болгож байгаа терийн албан хаагчыг шийтгэх хэрэгтэй терийн албан хаагч терийн хуулиа даажигнана гэдэг бол эх орноосоо урвасантай агаар нэг...