Б.Хурц нарт холбогдох шүүх хурлыг хойшлууллаа
ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Төв аймгийн шүүхэд өдөржин болсон ч ирэх наймдугаар сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулжээ.

Учир нь шүүгдэгчдийн талаас шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул шүүх хурлыг ийнхүү хойшлуулсан байна. 
Энэ удаагийн хуралд шүүгчээр Ц.Отгонжаргал, Ю.Энхмаа, Т.Батжаргал нар оролцсон ч ийнхүү шүүгдэгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан байна. Тэдний хүсэлтийг хүлээж авахыг эсэхийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн шийдэх аж. 

Өнөөдрийн хуралд хохирогчоор Б.Булган, Т.Чимгээ, Б.Содномдаржаа, гэрчээр ялтан Ц.Амгаланбаатар, шүүгдэгчээр Б.Хурц, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нар оролцов. 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ 2019-07-23 10:22:25
    ХУРАЛ ЭХЛЭХЭД ЭБШХ-д зааснаар ШҮҮХ ХУРАЛД ОРОЛЦОГЧИД ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНЭЭС ТАТГАЛЗАХ УЧИРТАЙ , ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЯВЦАД ИНГЭЖ БОЛДОГҮЙ ДЭЭ ,,УЧИР БАЙНА ДАА