Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах талаар тэд юу гэв
“Эцэг хууль”-д өөрчлөлт оруулах их ажил өрнөсөөр байна. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан байгаа.  Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар энэ сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд таван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтсон юм. Өчигдрийн хувьд “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг өрнөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Миний зүгээс “Улсын Их Хурлын гишүүдийн тоог 108 болгож нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох, Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор тогтвортой явуулж байх, иргэний сонгох эрхэд хууль бус аргаар нөлөөлөх буюу саад учруулах оролдлого, хуйвалдааныг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэгт хамааруулах, Улсын Их Хурлын гишүүнийг Ерөнхий сайдаас бусад ажил, албан тушаал хавсран эрхлэх буюу энгийнээр хэлбэл давхар дээлтэй байхыг бүрэн хориглох, хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг хуульчлан тогтоох, улс төрийн намыг тавин мянга нэгээс доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах, намын гишүүний бүртгэл, өөрчлөлт болон намын удирдлага, удирдах дээд байгууллагын болон бусад дотоод сонгуулийг сонгуулийн төв буюу холбогдох сонгуулийн байгууллагад хариуцуулах, нам өмчгүй байх, намын орлого, зарцуулалт нийтэд ил тод байх” зэрэг парламентын засаглалыг улам бэхжүүлэх, ард түмний засаглах эрхийг хангах, иргэний үндсэн эрх, эрх чөлөөг бататган хамгаалах ач холбогдол бүхий шалгуур, шаардлага, журмыг тогтоосон нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.  
 
УИХ дахь АН-ын зөвлөл дэмжиж байгааг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа

Тэрбээр “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтоох, Улсын Их Хурал 108 гишүүнээс бүрдэх, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, сонгуулийн тогтолцоо холимог байх тухай заалтыг УИХ дахь АН-ын зөвлөл дэмжиж байгаа хэмээгээд тавин дөрвөн гишүүн гэж тодорхой заах эсэх асуудлыг дахин ярилцах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.  Үндсэн хуульд улс төрийн намтай холбоотой тодорхойлолт байх шаардлагатай эсэхийг дахин бодож үзэх нь зүйтэй.  Намтай холбоотой бусад заалтуудыг нэгтгэн найруулах нь зүйтэй байх гэж зөвлөлийн зүгээс үзэж байна” гэлээ.
 
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар: УИХ-ын гишүүдийн тоог 108 болгосноор нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үү. Нам бусчууд, иргэдийн төлөөлөл орж ирсэх боломж нээгдэх үү.Ийм маргаан үүсгэх асуудлыг хэлэлцэж байхаар хоёр танхимтай болох асуудлыг хөндөж болохгүй юу?
 
МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл: Парламентын амин сүнс нь сонгуулийн тогтолцоонд байдаг учир төсөлд туссан холимог тогтолцоог дэмжиж байна. Өнгөрсөн 7 удаагийн парламентын сонгууль мажоритар, 2012 онынх л холимог тогтолцоогоор сонгууль явуулсан. Энэ бүхнийг судлаад үзэхээр мажоритар тогтолцоогоор явуулсан сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент нийгмийн шинжтэй томоохон бүтээн байгуулалт хийдэггүй бол холимог тогтолцоогоор явуулсан сонгуулийн үр дүнгээс бүрдсэн парламент бодлогын томоохон арга хэмжээг авч, бүтээн байгуулалтуудын ажлуудыг хийсэн байдаг. Иймд “Хөгжье гэвэл пропорциональ тогтолцоотой байх элементийг Үндсэн хуульд оруулах шаардлагатай.

Эрх зүйч, судлаач П.Амаржаргал: Гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийг таван жил болгосноор УИХ мангас шиг болж магадгүй дүр зураг харагдаж байна. УИХ-ыг мангас болохоос сэргийлэхийн тулд парламентийн механизмыг сайжруулж, тодорхой болгох хэрэгтэй.

Эдийн засагч Б.Найдалаа: Парламентын засаглал, олон намын тогтолцоог дэмжих гарц бол сонгуулийн холимог тогтолцоо. Холимог тогтолцоог Үндсэн хуульд тодорхой зааж, түгжиж өгөхгүй бол ялсан нам нь сонгуулийн өмнө сонгуулийн тухай хуулийг бужигнуулдаг явдал байсаар байх болно.

АИХ-ын депутат Д.Моондой: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг ингэж олон нийтээр хэлэлцүүлж байгаа нь “эцэг хууль”-д хүндэтгэлтэй хандаж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх том алхам болох болов уу.
 

П.АНИР 
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin  2019-07-24 19:02:58
    Gishyydiin toog 108 bolgoj nemegdyylex gesen shaltgaanaa ard tymend tailbarlamaar yum daa !