“Говь” ХК-ний ажилтан бохирын лаганд унаж амиа алдав
"Говь" ХК-д ажиллаж байсан, 18 настай Л гэх залуу тус компанийн 2-3 метрийн урттай лаганд унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Талийгаач залуугийн цогцсыг шөнийн 02:00 цагийн үед лагаас гарган авсан байна.

Тус компанийн удирдлага өглөөний 10.30 минутын үед түүнд "Говь" ХК-ийн бохирын лаг шүүх газарт орж, бохир соруулах үүрэг өгсөн аж. Тэрээр бохир соруулах газар орсноосоо хойш гарч ирээгүй тул хамт ажилладаг залуу гэрийнхнээс нь харьсан эсэхийг тодруулснаар эрлийн ажиллагаа эхэлжээ.

Талийгаачийн ээжийн мэдээлснээр, "Говь" ХК-ийн үйлдвэр дээр ирж хүүгээ сурагласан ч дотогш нэвтрүүлээгүй байна. Оройн 23.00 цагийн үед хяналтын камерын бичлэгийг шалгахад талийгаач залуу бохир шүүх газар орсноос хойш гарч ирээгүй, ажлаасаа гарч явсан нь бичигдээгүй байсан учир Онцгой байдлын байгууллагад дуудлага өгчээ.

Онцгой байдлын аврагчид хэргийн газарт ирж, лаганд хуримтлагдсан бүх бохирыг соруулан авч, залуугийн цогцсыг шөнийн 02.00 цагийн үед гарган авч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгчээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн байна.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-07-25 04:17:51
    яагаад 1раа ордог билээ. ХХАА дээр 2-3 хүн багадаа орж нэг нь хяналт хийж осолоос сэргийлж байх ёстой шүү дээ. агааржуулж бйж орсон юм уу? багтай орсон уу?
  • Зочин 2019-07-24 07:24:41
    Бохирын лагийн хийнд хордож хүн үхсээр байхад яагаад сургамж авдаггүй,тоодоггүй аж ахуйн нэгжийн удирдлагууд вэ. Алга болохоор нь дандаа ажлаа хаяж явсан гэнэ
  • zochin 2019-07-24 03:36:47
    Ar gerees ni l asuudag bolj...archaagui huniirhuu setgeltei udirdagch nar ym da